Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: 486 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 9,327 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.02/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/750925002279308

Өчигдөр улсын хэмжээнд 11,876 хүний сорьцод шинжилгээ хийхэд 486 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 9,327 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 146 хүн эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 5,216-д хүрч, нийт бүртгэгдсэн тохиолдлын 56 хувийг эзэлж байгаа юм.

Одоогоор 1,990 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал,

  • Маш хүнд-8
  • Хүнд-37
  • Хүндэвтэр-232
  • Хөнгөн-1,713 хүн байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.