Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЖУРАМ: Төгсөх ангийн танхимын давтлага эхэлсэн тохиолдолд хичээл сонголт барьцаалж, сургалтын төлбөрийг бүтнээр авахгүй

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭЕШ өгөх сурагчид болон төгсөх оюутнууд танхимын давтлагад хамрагдахад сургалтын төлбөрийг хэрхэн шийдэх талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тодруулбал, энэ жил ЭЕШ өгөх төгсөх ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэж, давтлага авах боломжтой болсон. /КОВИД-ын нөхцөл байдлаа харгалзаад, нийслэл, аймгийн засаг дарга нар давтлага эхлүүлэх огноогоо товлох чиглэлтэй/ Мөн их, дээд сургуулийн төгсөх ангийнхан дадлага хийж байж дипломоо авдаг тул танхимаар дадлага хийх боломжийг олгоод буй билээ. 

Тэрбээр хэлэхдээ “Эцэг эхчүүдийн хувьд танхимаар дадлагын хичээл эхлэхэд сургуулиуд нь хичээлийн шинэ жил эхэллээ гээд хичээл сонголтыг барьцаалж сургалтыг төлбөрийг 100 хувь авдаг хуучин тогтолцоо байх вий гээд санаа нь зовж байгаа. 

Сая БШУЯ-наас гарч ажилласан Ажлын хэсгийнхэн болон сургуулиудын тохиролцоогоор танхимаар давтлага хичээл эхэлсэн тохиолдолд хичээлийн сонголт барьцаалж, сургалтын төлбөрийг бүтнээр авахгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Үүнтэй холбоотой журам гарч, өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагад хүргүүлсэн.

Журмын тухайд: 

  • Сургалтын төлбөрийг уян хатан нөхцөлөөр сар, улирлаар тооцон авах
  • Сургалтын төлбөр төлөгдөөгүйн улмаас цахим болон танхимын хэлбэрээр хичээл сургалтад хамрагдахыг хязгаарлахгүй байхыг ЕБС-ийн захирал эрхлэгч нарт үүрэг болгосугай.
  • Их дээд сургууль, коллежийн оюутнуудаас урьдчилж төлбөр төлөхийг шаардахгүй. Анги дэвших болон төгсөх шалгалт, диплом хамгаалалтыг цуцлахгүй байхыг үүрэг болгосон журам батлагдсан.

Өөрөөр хэлбэл, танхимын дадлага эхэлсэн тохиолдолд хичээл сонголтыг барьцаалж сургалтын төлбөрийг 100% авахгүй гэсэн үг.

Энэ журмыг биелүүлээгүй зөрчсөн ЕБС болон Их, дээд сургуулиудтай хатуу хариуцлага тооцно. Яамны зүгээс хувьсах зардал өгөхгүй, тусгай зөвшөөрөл олгохгүй зэргээр хариуцлага тооцно.   

Иймээс журам зөрчсөн тохиолдол гарвал оюутан, сурагчид, эцэг эхчүүд шууд БШУЯ-нд хандаарай” хэмээв. 

Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг энэ жил 38,000 гаруй сурагч төгсөх билээ. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/303076607832560