2021/06/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.79₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
14°
|
20:00
S40
15°
21:00
S40
14°
22:00
S40
13°
23:00
S40
12°
00:00
S40
12°
01:00
S40
12°
02:00
S26
11°
03:00
S26
11°
04:00
S26
11°
05:00
S26
11°
06:00
S26
11°
07:00
S26
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Одсүрэн: Зорчигчийн урсгал буурснаар нийтийн тээврийн салбар энэ оны сүүлд ₮17.5 тэрбумын алдагдалд орох магадлалтай

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхий сайд болон холбогдох албаныханд танилцууллаа.



Нийт автобусны 75% нь 10-12 жилийн насжилттай

Нийслэл хотод нийтийн тээврийн үйлчилгээг нийслэлийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж эрхэлдэг. Иргэдэд үйлчилж буй автобусуудыг насжилтаар нь авч үзвэл нийт автобусны

  • 6% нь 1-6 жилийн насжилттай
  • 19% нь 7-9 жилийн насжилттай байгаа бол
  • 10-12 жилийн насжилттай автобус 75%-ийг эзэлж байна.

Насжилтаас шалтгаалан энэ онд 525 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдах юм. 2022 онд 123, 2023 онд 255 автобус хасагдах төлөвтэй байгаа. 

Тиймээс "Энэ жил 46 автобус авахаар гэрээ хийсэн. Үүн дээр нэмээд 50 автобус худалдан авах гэж байна. Түүнчлэн нийслэлийн өмчийн болон хувийн хэвшлийн нийт 20 аж ахуйн нэгжид 926 тээврийн хэрэгсэл авахад 330 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа" хэмээн Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хэллээ.

Нийтийн тээврийн маршрутын давхцал их байна

Улаанбаатар хотод 98 чиглэлд иргэдэд үйлчилж байгаа юм. Сүүлийн жилүүдэд орон сууцны хороолол ихээхэн баригдаж, зорчилт хөдөлгөөн ихээхэн нэмэгдсэнээр маршрутын давхцал их гарсан байна. Үндсэн гол ачаалал авч буй хэсэг нь Энхтайваны гудамж бөгөөд зарим хэсэгт 28 чиглэлээр давхцаж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "2013 онд дугаарын хязгаарлалт хийж эхлэх үед нийтийн тээврийн хэрэглээ өссөн бол хоёр жилийн дараа эсрэг нөлөө гарч, машины тоо нэмэгдсэн.

Байдал энэ хэвээрээ байвал 2021-2026 онд Энхтайваны өргөн чөлөөнд автобусны зорчилт хөдөлгөөнийг хангах боломжгүйд хүрнэ. Иймд энэ хэсэгт багтаамж ихтэй, цагийн хуваарийн дагуу явдаг нийтийн тээврийг бий болгох шаардлагатай болсон.

Улаанбаатар хотод үндсэн зам дагуу хонгилын систем бий болгож, LRT нэвтрүүлэх боломжтой гэж үзэж ажиллаж байна" хэмээв.

Цар тахалтай холбоотойгоор иргэдийн зорчилт хөдөлгөөн 50-аас дээш хувиар буурсан байна. Үүний улмаас 2021 оны сүүл гэхэд нийтийн тээврийн салбар 17.5 тэрбумын алдагдалд орох тооцоолол гарснаас гадна хоёр жилийн хугацаанд зорчигчийн урсгал багассанаар 11.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болжээ.

ВИДЕО:

https://fb.watch/4C6AaTxB42/

 

x