Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Их, дээд сургуулиуд хичээл сонголт баталгаажуулахад урьдчилсан төлбөр шаардахгүй, цуцлахгүй

ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/303076607832560
  1. Боловсролын байгууллагын хичээлийг тодорхой хугацаагаар Теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын болон дотуур байрны төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах
  2. Хичээлийн хоцрогдлын асуудлаар анхаарч ажиллах
  3. Хичээлийг танхимаар зохион байгуулсан тохиолдолд сургалтын чанарыг алдагдуулахгүй байхаар Засгийн газраас үүрэг чиглэл өгсний дагуу БШУЯ ажлын хэсэг гарган түр журам гаргаж, биелүүлэн ажиллаж байгаа аж.  

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Их дээд сургуулиудын хувьд

  • Төлбөрийн уян хатан нөхцөлөөр сар бүрд төлбөрөө авч байх ёстой. Хичээл сонголт баталгаажуулахад урьчдилсан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх.
  • Анги дэвших  болон төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтад оруулах
  • Дадлага хийлгэх боломжийг олгох
  • Дотуур байрны төлбөрийг нь буцааж олгох, дараагийн төлбөрт шилжүүлэх чиглэлээр журмын хэрэгжилтийг хангаж ажилласан.

Өнөөдөр Монгол Улсад  88 их, дээд сургуульд 147,293 оюутан суралцаж байна.

Мөн улсын хэмжээнд 71 дотуур байранд 11,359 оюутан амьдарч байсан.

Хөнгөлөлтөд хамрагдсан байдлыг харвал:

  • Сургалтын төлбөрт шилжүүлсэн- 1,100 оюутан нийт 428.8 сая төгрөг
  • Төлбөрөө буцааж авсан- 2,567 оюутан нийт 665.2 сая төгрөг авсан" гэв.