Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр Солонгос 2032 оны Зуны Олимпын наадмыг хамтран зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа 2032 оны Зуны Олимпын наадмыг Умард Солонгосын нийслэл Пёньян хоттой хамтран зохион байгуулах сонирхлоо Олон Улсын Олимпын Хороонд илэрхийлжээ.

Хоёр хотын эрх баригчид өмнө нь ийм тохиролцоонд хүрээд байсан юм. Өчигдөр Сөүл хотын захиргаа албан ёсоор хүсэлтээ ОУОХ-д илгээсэн байна.

Сөүл хот нь 1988 онд зуны олимпын наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. 2018 онд Пёнчан хот өвлийн олимпын наадмыг зохион байгуулснаар Өмнөд Солонгос нь Японы дараа өвөл, зуны наадмуудыг зохион байгуулсан Азийн хоёр дахь улс болж байв.

2008 оны зуны олимпын наадмыг зохион байгуулсан Бээжин хот 2022 онд өвлийн олимпын наадмыг зохион байгуулах гэж байгаа. Ингэснээр БНХАУ нь өвөл, зуны наадмуудыг зохион байгуулсан Ази тивийн гурав дахь улс болно.

 

Эх сурвалж: Yonhap News