2021/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
17:00
S30
26°
18:00
S30
25°
19:00
S30
24°
20:00
S30
22°
21:00
S29
20°
22:00
S29
18°
23:00
S29
17°
00:00
S29
17°
01:00
S29
16°
02:00
S31
15°
03:00
S31
14°
04:00
S29
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Өнөөдөр 300 мянган тун, энэ сарын 9-нд 600 мянган тун вакцин бууна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:18 2021/04/02

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/4Cdkax2CW4/

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр "Монгол Улсад КОВИД 19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. 

10:41 2021/04/02

УИХ-ын гишүүн Д.Батлут: Вакцины үйлдвэрлэл хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нөхцөлд манай Засгийн газар хангалттай ажиллаж байгаа.

Өнөөдөр энэ зээлийг авч ашигласнаар дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай нийт хүн амаа вакцинд хамруулж чадах уу. Төлбөр тооцоо нь хэзээ орж ирэх вэ. Орон нутгийн иргэдийг хэзээнээс вакцинжуулах вэ.

Сангийн сайд Б.Жавхлан: Вакцинжуулалтын асуудал санхүүжилтээс шалтгаалахгүй байгаа юм. Бид худалдан авах гэрээгээ хийж чадвар санхүүгийн эх үүсвэрүүдээ бэлдсэн. Энэ зээл ч гэсэн нэмэлт эх үүсвэр болж орж ирж байгаа юм. Энэ зээлийг вакцин худалдан авахаас гадна хүйтэн хэлхээний бэлтгэл ажил, эмч эмнэлгийн ажилтнуудыг бэлтгэх, вакцинжуулах цэгийг бэлтгэх зэрэгт ашиглана.

Өнөөдөр 300 мянган тун, энэ сарын 9-нд 600 мянган тун бууна. ОХУ-аас Спутник, мөн АстраЗенека вакцин худалдан авах гэрээ амжилттай урагшилж байгаа.

Эхний ээлжинд маш том голомт болсон Улаанбаатар хотоо вакцинжуулна. Дараагийн ээлжинд буюу 9, 10-нд ирэх вакцинжуулахаар төлөвлөж байгаа. Гэхдээ Улаанбаатар шиг вакцины нөөцөө шавхсан аймаг байхгүй.

10:29 2021/04/02

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Өмнө нь төсөв хэлэлцэх үеэр санхүүжилтийн асуудлыг яагаад гүйцэд хэлэлцсэнгүй вэ.

Сангийн сайд Б.Жавхлан: Төсөв батлах үеэр буюу арваннэгдүгээр сард аль ч вакцин ДЭМБ-гаар баталгаажаагүй,  үнэ нь тодорхойгүй байсан.
Одоо ч гэсэн вакцины үнэ харилцан адилгүй байна. Бид хоцроогүй, Азидаа вакцинжуулалтаар эхнихй тавд явж байгаа.

Бид хүн амынхаа 10 хувь буюу 330 мянган хүнд, зорилтод 60 хувийнхаа бараг 20 хувьд нь вакцинд хамруулаад байна.

Төсөв мөнгөгүй болчихоод зээл авч байгаа юм биш. Нэг жилд төсөвт дарамт авахгүйгээр олон жил төсвийн хуваарилалт хийж байгаа гэж ойлгоорой.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Яг ямар вакцин авах вэ. Эхний тун хийсэн үзүүлэлтээрээ хүмүүсийн тархи угаагаад байх хэрэггүй. Эхний тун хийлгэсэн 500 гаруй хүн халдвар авсан байна.  

Сангийн сайд Б.Жавхлан: 500 гаруй хүн вакцин хийлгэснээс хойш халдвар илэрсэн нь үнэн. Гэхдээ вакцин хийлгэснээс хойш дархлаа тогтох хугацаанд халдвар авсан тохиолдол хөнгөн тусч байгааг мэргэжлийн байгууллага хэлж байгаа.

Ямар вакцин худалдаж авах вэ гэдэг дээр бид өдөр, шөнөгүй ажиллаж байна.

08:48 2021/04/02

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. 

Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр "Монгол Улсад КОВИД 19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад КОВИД-19- аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн нэмэлт санхүүжилтээр вакцинжуулалтын төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 50.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тохиролцож, хэлэлцээрт гарын үсэг зураад байна.

Энэхүү вакцинжуулалтын төслийн хүрээнд манай улс нийт хүн амынхаа 60 хүртэлх хувийг хамруулахад хүрэлцэхүйц вакциныг худалдан авах, тээвэрлэх, хадгалах, аюулгүй байдлыг хангах, улс орон даяар түгээх, хянах, хүчилтөрөгчийн бага оврын станц байгуулах зэрэг хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж, дэд бүтцийг өргөжүүлэх, бэхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх юм. Үүнээс гадна КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин нь шинэ төрлийн дархлаажуулалтын бэлдмэл учраас эмч, эмнэлгийн ажилтнуудаа чадавхжуулах, сургаж бэлтгэн мэдлэг, мэдээлэл олгох, вакцин хийсний дараа илэрч болох хүндрэлээс сэргийлэх, дархлаажуулалтын хамралтын түвшинг үнэлэх, хянах, хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулна гэдгийг Сангийн сайд танилцуулав.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас олгох энэхүү хөнгөлөлттэй зээлийн ашигласан үлдэгдэлд тооцогдох зээлийн хүү жилийн 1.25 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь байх аж.

x