Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Аюурсайхан: Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээг өөрчлөхдөө тооцоолол үндэслэлээ сайн тавиарай

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтийн ажлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Оюу толгой төслөөс Монгол Улс 2051 он хүртэл ашиг авахгүй байх тооцооны тухай мэдээлэл өгөв. 

Тэрбээр “2013 оноос Оюу толгой ил уурхайг ашиглаж эхэлснээс хойш 2020 оны эцсийн байдлаар 8.9 тэрбум ам.доллар бүртгэгдсэн. 2021-2051 онд 70.3 тэрбум ам.долларын баялаг борлуулахаар төлөвлөсөн байна.

Үүнээс:

  • Борлуулалттай холбоотой зардал 8.4 тэрбум ам.доллар,
  • Үйл ажиллагаа, захиргаа удирдлагын зардал 33.8 тэрбум ам.доллар,
  • Ил болон далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нь 21.8 тэрбум ам.доллар,
  • Хувь нийлүүлэгчдийн болон төслийн зээлийн хүүгийн зардал 17 тэрбум ам.доллар болж байгаа.

Эдгээр нь нийлээд 80 гаруй тэрбум ам.доллар болж байна. Ашиггүйгээр төлөвлөчихсөн учраас Монгол Улс 2051 он хүртэл нэг ч ам.долларын ашиг авахгүй гэдэг тооцоо үүнтэй холбогдуулж гараад байна.

Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлахдаа дахин гэрээ байгуулж, цуцлах алхам хийгдэх бололтой байна. Энэ гэрээг өөрчлөхдөө манай улсад зүй бус санхүүгийн дарамт учруулах вий. Тооцоолол үндэслэлээ сайн тавиарай” гэдгийг сануулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3020875584896610