2021/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.41₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S30
06:00
S30
07:00
S30
08:00
S32
11°
09:00
S30
13°
10:00
S30
15°
11:00
S30
17°
12:00
S30
18°
13:00
S32
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Зарчмын эрс тэс нөхцөлд хэлэлцээр хийвэл Х.Нямбаатар дараагийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг болж шоронд орно

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг
mpa.mn

“Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтийн ажлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сү.Батболд хулгай хийсэн гэж яриад байгаа ч нөгөө талд Сү.Батболд ямар ч тайлбар хийхгүй байна. Энэ хүнээр тайлбар хийлгүүлээч.

Үнэхээр хулгай хийсэн юм бол хэвлэлийн хурал хийгээд Сү.Батболдод хариуцлага тооцох асуудлыг яръя гэж С.Ганбаатар гишүүнд би хэлсэн. Хэрвээ тийм зүйл байхгүй бол хүн гүтгэсэн хэргээр та хариуцлагаа хүлээнэ шүү гэж мөн хэлсэн юм.

Ийм зарчмын эрс тэс нөхцөл байдал дунд хэлэлцээр хийвэл Х.Нямбаатар дараагийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг болж шоронд орно. Манай улс төр ийм. Нэг хэсэг нь эх оронч болоод ард түмэндээ хайр зарладаг, ажлын хэсэгт орсон хүмүүс буруутан болоод явж болохгүй.

Найман УИХ-ын гишүүн зөвшилцлөөр гээд Засгийн газрын ажлын хэсэгт орсон. Гэтэл дахиад 21 гишүүн хяналт тавина гэж байна. Үүнийгээ нэгтгэе. Нэг бол наймыгаа татъя. Одоо хэн нь дарга гэдэг нь мэдэгдэхгүй байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3020875584896610

 

x