Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр хүлэмжийн тариалалтыг дэмжинэ

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. 

2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж  ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажил явагдаж байгаа аж.

КОВИД-19-ийн халдварын эрсдэл үүсээд байгаатай холбогдуулан Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж ажиллах шаардлагатай газар тариалангийн салбарын 1,000 орчим иргэнийг өнгөрсөн сарын 26, 27-нд вакцинд хамруулах ажлыг шуурхай зохион байгуулжээ. Цаашлаад хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчийг энэ сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах юм байна.

ХАА салбарын ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн нийслэл болон аймаг, сумаас яаралтай гаргах ажлыг зохион байгуулна

2021 оны гуравдугаар сарын 31-ний Улсын онцгой комиссын тогтоолоор хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн нийслэл хот болон аймаг, сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулахаар болжээ. 

Улаанбуудайн үрийн хангамжийг бүрдүүлэх зорилгоор үр импортлох зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 12 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулж хэрэгжилтийг зохион байгуулжээ. 

Мөн Бүгд найрамдах Польш Улсын Засгийн 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд:

  • 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах,
  • 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, 
  • ногооны үрлэгч, хураагч  комбайн, копатель,  хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг нийтдээ 600 гаруй төрлийн техник тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.

Бүгд найрамдах Хятад ард улсын хөнгөлттэй зээлээр хэрэгжиж буй “ХАА-н бүтээгдэхүүнийг дэмжих” төслийн хүрээнд

  • үр тариа, тэжээлийн таримал тариалагчдад 54-125 га талбайг услах хүчин чадал бүхий том оврын бороожуулагчийг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт
  • 1 га талбайг услах хүчин чадал бүхий бага оврын 78 ширхэг бороожуулагчийг,  жимс, жимсгэнийн тариалан эрхлэгчдэд 
  • 1-3 га талбайг услах хүчин чадал бүхий 90 ширхэг дуслын усалгааны системийг тус тус  50 хувийн хөнгөлөлттэй үнээр 6 жилийн хугацаатай,  жилийн 6 хувийн хүүтэй зээлээр олгох ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний үр дүнд нь  усалгаатай талбайн хэмжээ 1,500 га-аар нэмэгдэх юм байна.

Улсын төсвийн 300 сая төгрөгийн санхүүжилтээр 32 м2 талбай бүхий 83 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж, 4 төрлийн хүлэмжийн таримлын үр 110 кг-ыг тус тус нийлүүлж,  өрхийн тариалан эрхлэх иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцлөөр олгосноор хүлэмжийн тариалалтыг 75 га-гаар  нэмэгдүүлэн,  төв суурин газрын иргэдийн хүнсний ногооны хангамжийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ.