Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Би албан тушаалтай зууралдахгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайханы гэргий гамшгийн үед баримтлах дэглэм зөрчсөн үү гэх асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.

Энэ асуудлаар өнөөдөр Шадар сайд тайлбар хийсэн бөгөөд түүнээс хариуцлага хүлээх эсэхийг сэтгүүлчид тодруулахад "Би албан тушаалтай зууралдахгүй. Тэгэх ч шаардлагагүй. Би цар тахалтай тэмцэж байгаа. Үүнийг даван туулахын тулд хэн хэндээ дэмжлэг үзүүлж, дүрэм журмаа мөрдөж явах ёстой.

Би хэн нэгнийг зөвтгөх, эсвэл буруутгах гээгүй. Зарим явуулгатай асуудал явж байна. Улс төрийн зорилгоор энэ асуудалд бүү хандаарай. Сонгууль дөхүүлээд халдварын тоог нэмж хэллээ гэх нь ч байна. Ийм зүйл огт байхгүй.

80 гаруй настай хөгшчүүдээрээ мэдрээд байж байна. Энэ бүхнийг олон нийтэд зарлаад байх шаардлагагүй. Урдаа тавьсан зорилгынхоо төлөө, цар тахалтай тэмцэхийн тулд чадах бүхнээ хийхийн тулд бүх  цаг нараа зориулах учиртай юм.

Гэр бүлийн маань хүний хувьд өвчин туссан эцэг эх дээрээ очно. Айлын эхнэр, айлын охин, хүүхдийн ээжийн хувьд хийдэг бүхнийг хийж, өөрөө ч эрсдэлд ороод явж байгаа хүн. Залуустаа хандаж хэлэхэд цар тахлын үед дэглэмээ сайтар бариарай. Цаашид тархалт улам нэмэгдэх эрсдэл бий. Халдварт өртөж хамгийн хүнд тусаж байгаа нь ахмад настнууд шүү" гэлээ.