Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Эхний хундага уугаад нүүр улайж, зүрх дэлсэн, дотор муухайрсан хүн өндөр градустай архийг задалж чадахгүй гэсэн судалгаа гарсан"

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Хоёр жилийн өмнө 350 Монгол залууд архийг задлах дөрвөн төрлийн генийн судалгаа хийхэд найман хүний нэг нь өндөр градустай архийг төрөлхийн задалж чадахгүй гэсэн судалгаа гарсан. Тухайлбал дөнгөж эхний хундага уугаад нүүр царай нь улайдаг, эсвэл зүрх нь дэлсэж дотор муухайрна гэдэг нь өндөр градустай архийг задалж чадахгүй гэсэн үг.

Тиймээс донтох өвчин тусах магадлал их өндөр болж байгаа юм. Зөөлөн архины хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогоор дэмжих нь чухал. Иймд уг хуулийг хэлэлцэх явцад шинжлэх ухааны өгөгдлүүдийг илүү оруулж, донтох өвчнөөс сэргийлэхдээ зөвхөн үйлдвэрлэл, хэрэглээнд хяналт тавихаас гадна албадан эмчилгээнд анхаарч ажиллах нь чухал " гэлээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/watch/?v=472765040580598