Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Шүлснээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээний хариу 90 минутын дотор гарах боломжтой

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол эрдэмтэд шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур бүтээснээр манай улс өнөөдрөөс албан ёсоор шүлснээс коронавирусийг тодорхойлж эхэллээ.

Уг оношлуурыг ийнхүү хэрэглээнд нэвтрүүлснээр PCR шинжилгээний хариу ердөө 90 минутын дотор гарах боломжтой болж байгаа юм.

"Иргэд шинжилгээ өгөхдөө урьдчилж цаг авах шаардлагагүй"

“Шүлсний сорьц цуглуулах сав нь 5 мл-ийн багтаамжтай бөгөөд нэг удаагийн шинжилгээнд 0.5 мл шүлс л хангалттай. Уг саванд удаан хугацаанд буюу нэг сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх, хадгалах боломжтой" гэдгийг АШУҮИС-ийн багш Г.Чимэдлхамцэрэн тайлбарлав.

Мөн тэрбээр "Иргэд шүлснээс коронавирусийг тодорхойлох шинжилгээ өгөхдөө урьдчилж төлбөр төлөх болон цаг авах шаардлагагүй. Мөн шинжилгээ авах цаг илүү бага болсон тул хэт их дараалал үүсэх асуудал одоогоор байхгүй байна.

Шүлснээс авсан сорьцыг 90 минутын дотор шинжлэх буюу шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гарах боломжтой" гэдгийг онцлов.

Өнөөдрийн байдлаар АШУҮИС-ийн лабораторийн нэг ээлжид 10-12 хүн ажиллаж байгаа юм байна.

Шүлсний сорьц өгөх дараалал:

  1. Шүлс цуглуулах савыг амандаа ойртуулан барьж, шүлсээ бага багаар гоожуулна. Шүлсээ савны дунд хэсэг хүртэл хийх юм.
  2. Юүлүүрийг авч хаях бөгөөд дараа нь шүлстэй савыг эргэдэг тагаар сайтар таглана. Шүлсний хэмжээг зөвхөн шингэн хэсгээр тооцно.
  3. Шүлсний хэмжээ хэт бага байж болохгүй. Мөн хөөсийг нь тооцохгүй бөгөөд шүлстэй савыг шинжилгээнд өгөх байдлаар шинжилгээний сорьц авах үйл ажиллагаа явагдах аж.

"Монгол Улс үндэсний шинжлэх ухаан, эрдэмтэн судлаачдад итгэх цаг болсон"

Дээрх оношлуурыг бүтээх төсөлд БШУЯ-наас дэмжлэг үзүүлсэн бөгөөд энэ нь БШУЯ-ны анхны Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилт болсон гэдгийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нээлтийн үеэр хэлж байв.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа Анагаахын шинжлэх ухааны эрдэмтдийн өмнө том сорилт ирсэн цаг үе байлаа. Монгол Улс бусад улстай харьцуулбал удаан хугацаанд коронавируст халдваргүй байж чадсан улсын нэг болсон.

Мөн өнөөдөр манай улс 300 мянга гаруй иргэнээ вакцинжуулаад байгаа нь Азидаа Сингапурын дараа буюу хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ бүхэн манай эрүүл мэндийн салбарын ажилчдын ажлын үр дүн.

Өнөөдрийн шүлснээс коронавирусийг илрүүлэх оношлуурын нээлт бол олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон инновац, технологийн нээлт. Энэ нь Монгол Улсад хөгжсөн анагаахын шинжлэх ухаан бол дэлхийн бусад эрдэмтдийн түвшинд хүрч хөгжсөнийг харуулж байна.

Тиймээс эрүүл мэндийн салбараар үнэхээр бахархаж байна. Монгол Улс одоо үнэхээр үндэсний шинжлэх ухаан, эрдэмтэн судлаачдад итгэх цаг болсон” гэсэн юм.

Фото

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг