Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Баар, ресторанд архийг лонхтой нь зарахгүй гэж байна. Үүнээс болж үйлчилгээний байгууллагыг дарамталдаг нугалаа бий болох вий дээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:17 2021/04/01

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж холбогдох байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

Үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсоно. 

12:23 2021/04/01

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/watch/?v=472765040580598

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Согтууруулах ундааны зохистой хэрэглээд хуульчлах нь зөв. Гэхдээ жижиг, дунд бизнесийн талаас зарим зүйлийг тодруулмаар байна. 26.3-т зааснаар бар, ресторан, үйлчилгээний газарт согтууруулах ундааг лонхтой нь зарахгүй гэж байна. Үүнээс болж бас нэг нугалаа гараад цагдаа, мэргэжлийн хяналт нь очоод нөгөө үйлчилгээний газруудыг дарамтлаад байх юм бишүү. Тэд ч гэсэн орлого олж, татвар төлж, ажлын байр бий болгож байгаа газрууд шүү дээ.

Хоёрдугаарт, зарим өдрүүдэд согтуурах ундаа зарахыг хориглоно гэж байна. Гэтэл уухыг хүссэн хүн ямар нэгэн байдлаар олоод уучихдаг. Үүнээс бол шаг, хууль бус худалдаа өргөжиж, цаашлаад татварын орлого ч тодорхой хэмжээгээр хойшлох юм биш үү. Миний ойлгосноос согтууруулах ундаа үйлдвэрлэгч, үйлчлэгч байгууллагууд төсөвт 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлдэг юм байна. Яг өнөөдөр төсвийн орлого чухал байгаа шүү дээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Гадаад орнуудад согтууруулах ундааг 50, 100 граммтай шотоор өгдөг соёл байдаг. Гэтэл манайд шилтэй нь өрж тавьж байгаад уудаг арай өөр соёл харагдаад байгаа юм. Бид соёлтой хэрэглээгээр дамжуулж архины хэрэглээг багасгах зорилго агуулж байна.

Хориглосон өдрийн тухайд, татвар талдаа таны хэлж байгаа зөв байх. Харин архины хэрэглээтэй өрхөд нэг өдөр ч гэсэн амар тайван боломжийг бэлэглэх ёстой.

Бид энэ хуулиар хэн нэг үйлдвэрлэгчийн эрх ашгийг боохыг хүсээгүй. Зөвхөн соёлтой хэрэглээг бий болгохыг зорьж байгаа.

12:07 2021/04/01

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Сэтгэл зүйн, хордлого тайлах, архинаас гаргах эмчилгээтэй холбоотой асуудлыг хуульд тусгасан уу? Худалдааны үйлчилгээний цэг хүн амын тооноос хамаарах ёстой. Жижигхэн суманд хүртэл 20, 30 цэг байна. Цэгийн тоог багасгах хэрэгтэй. Цэгийн тоог аймаг тогтоож, ямар хүнд цэгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг сумын Засаг дарга өгдөг байх хэрэгтэй.

Тусгай зөвшөөрөл эрхлэх хугацааг гурван жил байсныг тав болгосон. Үүнийг ингэж уртасгах шаардлага байсан уу? Градус, савлагааг багасгах, соёлтой хэрэглээг бий болгох тухай асуудлаар хуулийн төсөл тодорхой тусгасан зүйл байгаа юу?" гэдгийг тодруулав. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Улсын хэмжээнд нийт 10 мянга гаруй хүн эмчилгээнд хамрагдах шаардлагатай. Албадан эмчилгээг шүүхийн шийдвэрээр оногдуулж байгаа. Төв аймгийн Баян суманд байх ШШГЕГ-ын харьяа албадан эмчилгээний төв 200 хүрэхгүй ортой байгаа. Өнгөрсөн оны 11 дүгээр сард өргөтгөж 250 орчим ортой болгосон. Улсын хэмжээнд байгаа ганцхан албадан эмчилгээний төв нь энэ юм.

Мөн СХД-ийн 21 дүгээр хороонд 100 ортой эмчлэх байрыг сая нээсэн. Удахгүй тийшээ хүмүүсийг хоёр хувааж хүргэнэ. Цаашид архины эмчилгээ хийлгэх шаардлагатай 9,600 гаруй хүн байна. Үүнээс гадна хэд хэдэн төрлийн донтсон хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчилгээнд хамрагдаж байна. Донтох өвчний эсрэг Засгийн газрын санг байгуулъя.

18-37 хүртэлх градустай согтууруулах ундааны литр тутамд 200 төгрөг, 37-оос дээш градустай согтууруулах ундаанд 300 төгрөгийн татвар ногдуулна. Ингэж дээрх санг бүрдүүлмээр байна. Үйлдвэрлэгчийг татварын бодлогоор шахаж градусыг жил болгон багасгах боломжтой. Согтууруулах ундаа олгох журмыг Засгийн газрын тогтоолоор олгоё. Цэгийн тоог урьдчилж  баталж өгнө.

2000 оны хуульд дүн шинжилгээ хийж тусгай зөвшөөрлийн хугацааг тогтоосон. Савлагааны тухайд жижгээр савладаг байдлыг хориглож байгаа. Соёлтой хэрэглээний хувьд бармен, үйлчлүүлэгчдийг заавал сургалтад хамруулах, усны хэрэглээг үнэ төлбөргүй болгох, нийтийн тээврээр зорчих маршрутыг зааж өгөх, хэт  их согтуурсан хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх зэргийг оруулж ирсэн" хэмээн хариуллаа.

11:37 2021/04/01

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийн төсөлд согтууруулах ундааны нэр, логонд түүхэн хүний нэр, зургийг ашиглах, захиалга, хүргэлтээр үйлчлэхийг хориглохоос гадна 18 болон түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0,33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглох зэрэг асуудлыг тусгасан юм. 

Хуулийн төслийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. 

Тэрбээр "Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байна гэдэг судалгаа гаргасан. Хоёрдугаарт, архины дон, эмгэгтэй 10 мянга гаруй хүн байна. Гэтэл албадан эмчилгээний 200-хан ор байдаг.

Энэ хуулиар архинд дон, эмгэгтэй хүмүүсийг эмчлэх Засгийн газрын сан байгуулах зорилгыг агуулж байгаа. Хоёрдугаарт, архины зохистой хэрэглээг бий болгох, гуравдугаарт, архи үйлдвэрлэгчдэд шинэ стандар тогтоож өгөхийг зорьж байна.

Зарим үйлдвэрлэгч Их хааны нэртэй архийг Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байдаг юм билээ. Үүнийг хуулийн хэлэлцүүлгийн явцад судалж, тодорхой болгоно. Цаашид түүхэн хүн, төрийн бэлгэдэлтэй холбоотой бүтээгдэхүүний загвар батлуулахгүй байхад энэ хуулийн зорилго оршиж байгаа" гэв. 