Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд ойрын хавьтлаа өөрсдөө бүртгүүлэх боломжтой болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирус илрүүлэх шинжилгээнийх нь хариу эерэг гарсан иргэд хавьтлаа өөрсдөө бүртгүүлдэг болж байгаа тухай Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "Халдвар авсан нь батлагдсан иргэд бүгд шинжилгээнийхээ хариуг eruul.gerege.mn рүү орж авах эсвэл утсаар авдаг байсан. Харин одоо өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор лабораторийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд шууд тухайн хүн рүү утсанд нь мессеж явуулах зохицуулалт хийлээ.

Ингэснээр тухайн хүн богино хугацаанд өөрийнхөө хариуг эерэг гарсныг мэдэж, тодорхой арга хэмжээг авах боломжуудыг нээх өгч байгаа.

Тухайлбал, тухайн мессежээр зөвлөгөө авах утасны дугаар болон өөрийн биеийн байдал, гэр бүлийн гишүүд, хавьтлаа бүртгэж, зөвлөмж авах тухай линкийг холбож өгсөн. Тус линкээр орж иргэд өөрсдөө гэр бүлийн гишүүд болон хавьтлаа бүртгэх боломжийг нээж өгсөн нь давуу талтай.

Иргэд өөрсдөө ойрын хавьтлаа цаг алдалгүй бүртгэж, холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх боломжтой. Мэдээж ухаалаг утасгүй хүмүүс бий. Тэдгээр хүмүүс мессежээр очсон утасны дугаар руу залгаж мэдээлэл авах юм.

Энэ нь эерэг гэсэн хариугаа мэдэлгүй олон хүнтэй уулзахаас сэргийлэх боломжтой болж байгаагаас гадна ойрын хавьтал тодорхойлох тандалт судалгааны албаны хүмүүсийн ажилд нэмэр болох боломж бүрдлээ" гэсэн юм.

Түүнээс гадна, өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хот болон зургаан аймгийн хэмжээнд коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил эхэлсэн байна.

Одоогоор 311,266 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ. Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өдөрт бид 13,000-15,000 хүн хамруулах зорилго тавин ажиллаж байгааг тэрбээр онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/179813407287171