Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сарангэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал бол бидний мэддэггүй, бусдын эдэлдэг зовлон

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:58 2021/04/01

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=284741293054024

Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу Хүүхдийн төлөө сангийн асуудлыг хэлэлцэж байна. 

Байнгын хороонд хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа олон улс, тив, дэлхийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд оролцох болзол хангасан, оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд уг сангаас дэмжлэг үзүүлнэ гэдэг заалт оруулах санал гаргасан байна. Гэвч Төсвийн байнгын хороо уг саналыг дэмжээгүй байна. 

Уг саналыг дэмжиж УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үг хэлэв. Тэрбээр "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал бол бидний мэддэггүй, бусдын эдэлдэг зовлон. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдээ дэмжинэ, нийгэмшүүлнэ гэж маш их ярьдаг. Ачир дээрээ хуульд ганц заалт оруулахад байнгын хороо дэмжихгүй байна. Хүүхдийн төлөө санд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих асуудлыг заавал оруулах ёстой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зовлон ямар их байдгийг бид мэдэхгүй болохоороо үл тоогоод байна. Хүүхдийг тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих асуудалд УИХ санал нэгтэй байх ёстой" гэв. 

Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар "Байнгын хорооны гишүүд уг саналыг дэмжсэн. Гэвч санал хураах үел техникийн алдаанаас болж дүн нь өөр гарсан" гэдэг тайлбар өгөв. 

Ийнхүү олон улс, тив, дэлхийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд оролцох болзол хангасан, оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд уг сангаас дэмжлэг үзүүлэх санал дэмжигдлээ. 

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсөв, хандив, тусламж болон "азын" дугаар борлуулсан орлого байна хэмээн хуулийн төсөлд заасан. Зарим гишүүн орлого тал нь тогтмол биш, тодорхойгүй байхад зарлага нь хэтэрхий их байгааг анхааруулж байв. 

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

10:51 2021/04/01

Үргэлжлүүлэн Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг өөрчлөлтөд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуультай уялдуулан ХЭҮК-ын таван гишүүнийг нэгээр нэмэгдүүлэх асуудлыг тусгасан байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг Д.Цогтбаатар гишүүн санаачлаад, батлагдлаа л даа. Манайд хүн дутаагүй. Зориг, шударга ёс дутсан болохоос биш хүний тоо дутаагүй. Арай гэж ХЭҮК-ын таван гишүүнтэй болгоод автал Хүний эрх хамгаалагчийн хууль батлагдсантай холбогдуулаад долоон хүн, орон тооны бус баахан юм гаргаад ирлээ. ХЭҮК-ын таван гишүүнийг нэгээр нэмэгдүүлнэ гэж байна. Тэр нэг гишүүн нь хүний эрх хамгаалагчийн асуудлыг хариуцна гэдэг солиотой юм хийж байна. Өөр хийх ажил алга уу. Хүний эрх зөрчигдөөд өчнөөн юм болж байна.

Цэрэгт хүүгээ явуулсан аав, ээж уйлаад сууж байна. Гэтэл та нар энд орон тоо нэмэх асуудал яриад сууж байна.

ХЭҮК-ынхон сандал ширээ, өрөө тасалгаагаар л эргэлдэнэ. Цаана чинь хүний эрх зөрчигдөөд байна. Одоо хүмүүс хүүхдээ цэрэгт явуулж чадахгүй болчихоод байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хүний эрх хамгаалагчийн тухай хуулийг баталж болно. Гэхдээ хууль баталлаа гээд ХЭҮК-ын орон тоог нэмэх шаардлагагүй шүү дээ. Одоо байгаа таван гишүүн хангалттай. Өргөн барихдаа байхгүй байсан орон тоог ажлын хэсэг нэмж оруулж ирэх нь зохимжгүй. Үүнийг дэмжихгүй байна.

Гишүүд уг хуулийн өөрчлөлтийг дэмжихгүйгээ илэрхийлсэн ч ХЭҮК-ын тухай хуульд таван гишүүнээс гадна дахин нэг гишүүн байхыг тусгасан болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар анхаарууллаа. 

Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэнд тооцож, байнгын хороонд шилжүүллээ. 

10:32 2021/04/01

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

10:12 2021/04/01

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг сонгохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн билээ. 

Чуулганы нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн 85.2 хувийн саналаар Г.Дамдиннямыг БСШУС-ын байнгын хорооны даргаар сонголоо. 

09:29 2021/04/01

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  1. Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай;
  2. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
  3. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/;
  4. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/;
  5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  6. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  7. Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох: Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаар;
  8. Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр “Монгол Улсад КОВИД-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  9. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай;
  10. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай.