Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих зээл олгожээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр ажлын байрыг дэмжих, ипотекийн болон урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн талаар мэдээлэл өгөв.

Ажлын байрыг дэмжих зээлийн тухайд 3 дугаар сарын 29-ний байдлаар 343 аж ахуйн нэгж, 2,088 иргэнд 152.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 38, аж ахуйн нэгжийнх 210 сая төгрөг байна.

Урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн тухайд 1,078 аж ахуйн нэгж, 280 иргэн 185.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 123, аж ахуйн нэгжийнх 140 сая төгрөг.

Ипотекийн зээлийн хувьд 2,043 зээлдэгчид 153.8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн дундаж хэмжээ 75 сая, үүнээс Улаанбаатар хотод 83, орон нутагт 55 сая төгрөг байна.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар