2021/06/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.03₮
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
17:00
S40
11°
18:00
S40
11°
19:00
S40
11°
20:00
S40
10°
21:00
S40
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бизнесээ хэрхэн онлайн болгох вэ” сургалт зохион байгуулагдаж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 31
Сурталчилгаа
Зураг

УЛААНБААТАР, Монгол улс. КОВИД-19 цар тахлын энэ үед бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгч залуучуудад бизнесийн орлого буурах, хөл хорионд үйл ажиллагаагаа тасралтгүй авч явах, үйлчлүүлэгчтэйгээ нүүр тулан харьцах харилцаа багасах зэрэг олон төрлийн бэрхшээлтэй нүүр тулж байна. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгчдэд (ЖДҮ) энэхүү өөрчлөлтөд дасан зохицох бизнесийн загвараа өөрчлөх шаардлага тулгараад буй юм.

Энэхүү шаардлагад тулгуурлан Европын Холбоо болон Азийн Сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн хүрээнд “Бизнесээ хэрхэн онлайн болгох вэ” цахим сургалтыг гарааны бизнес эрхэлж буй залууст болон ЖДҮ эрхлэгчдэд зориулан өнөөдөр зохион байгуулж байна.

Энэхүү цахим сургалтаар дамжуулан уг төсөл нь цар тахлын тааварлашгүй тодорхой бус нөхцөл байдалд залуучуудын хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих, улмаар тэднийг чадавхжуулах зорилготой ажиллаж байна.

Энэхүү сургалт нь дижитал маркетингийн чиг хандлага, цахим шилжилт, гарааны бизнесийн хөрөнгө босгох, загварчлах сэтгэлгээ, мэдээллийн технологийн шийдэлд суурилсан борлуулалт зэрэг сэдвүүдээс бүрдэж байна.

Залуусын хөдөлмөр эрхлэлт болон бизнес эрхлэлт нь Монгол улс дахь тогтвортой хөгжлийн гол тулгууруудын нэг юм. Европын Холбоо нь зохистой хөдөлмөр эрхлэлтийн боломжийг үргэлж дэмжин ажилладаг бөгөөд тэр дундаа залуучуудын хөдөлмөр эрхлэлт болоод тэднийг гарааны бизнес эрхлэх, хүний эрхийн мэдлэгтэй байх, суралцах, хөгжих, нийгэмд оролцоотой байх зэрэг явдлыг дэмждэг. Залуучуудын утга учиртай оролцоо болоод тэдний нийгэмдээ идэвхитэй үүрэг гүйцэтгэх явдал нь Монгол улсын хөгжил, засаглалын үйл явцад хувь нэмэр оруулах гол хүчин зүйл нь юм.” хэмээн Европын Холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христей онцолсон юм. 

Би 2019 онд Сэлэнгэ аймгийн иргэддээ шинэ соёл нэвтрүүлэхээр веган хоол, бялуу үйлдвэрлэлийн чиглэлээр “The Angel” кофе шопоо зориг гарган нээсэн. Эхэндээ бизнес маань байнгын, хэвийн үйл ажиллагаатай үргэлжилж байсан ч КОВИД-19 цар тахалтай холбоотой хөл хорионоос үүдэн тогтвортой үйл ажиллагаагаа явуулж чадахгүй доголдолд хүрээд байна. Энэхүү сургалтанд хамрагдсанаар бизнесийн үйл ажиллагаагаа дахин шинээр загварчилж, сошиал медиа маркетинг хэрхэн хийх, хүргэлтийн үйлчилгээг зөв менежментээр зохион байгуулах зэрэг өөрийн бизнестээ тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэх гаргалгаа олж харна гэдэгт итгэлтэй байна” хэмээн тус сургалтанд оролцогч, The Angel кофе шопын захирал Н.Гантуяа хуваалцсан юм.

 

Энэхүү сургалт нь иргэний нийгмийг чадавхжуулах замаар залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тэдний иргэний оролцоо болоод сайн дурын ажлыг дэмжих зорилго бүхий “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төслийн нэгээхэн хэсэг юм.

Төслийн тухай: Каритас Чех Репаблик байгууллага нь Европын Холбоо болон Азийн Сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” төсөл хөтөлбөрийг Монголын залуучуудын эвсэл, Иргэний боловсролын төвтэй хамтран Улаанбаатар хот болоод Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, Баянхонгор аймгуудад хэрэгжүүлж байна.

Холбоо барих:

Хэвлэлийн мэдээ болон төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг КЧР байгууллагын эсвэл мэдээллийн ажилтан Б.Баянжаргал Bayanjargal.batbayar@caritas.cz хаягаар холбогдох эсвэл https://mongolia.charita.cz/ цахим хуудсаас авна уу.  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x