Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр 19:00 цагт газардана. 

Тус нислэгээр нийт 160 иргэн эх орондоо ирнэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 

Иргэдийг ирж буй шалтгаанаар нь харвал: 

  • Хүндэтгэн үзэх шалтгаантай -117
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл-31
  • Эрүүл мэндийн шалтгаантай -5
  • Өндөр настан -4
  • Жирэмсэн -3 хүн байгаа аж. 

Эдгээр иргэдийг Зүчи, Сүнжин гранд, Топаз зочид буудалд тусгаарлах аж.

Нэмж мэдээлэхэд уг нислэгтэй нийлээд энэ оны гуравдугаар сард нийт 14 удаагийн нислэгээр 2,100 орчим иргэн эх орондоо ирж байгаа билээ.