Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Т.Чимгээг суллахыг шаардсан Төв талбай дахь майхантай суулт

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэн хоригдож буй гэх Т.Чимгээг шоронгоос суллахыг шаардаж, түүний нөхөр, ах, дүү нар Төв талбайд суулт зарлаад байна.

Тэд "Эрүү шүүлтгүй Монголын төлөө" хэмээх бичгийг суулт зарлаж буй майхандаа өлгөжээ. 

Түүнчлэн гуравдугаар сарын 25-нд Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат ҮАБЗ-ийн гурван гишүүнд гэрээслэл үлдээгээд "Хэлмэгдэгсдийн хөшөө"-ний хажууд суулт зарлаж эхэлсэн юм.

Тэрбээр "Гэрээслэлийн тухайд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж хоригдож буй Т.Чимгээг шоронгоос суллах хүртэл төрсөн ах Т.Хүрэлбат миний бие амь насаа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байна. Хэрэв миний амь нас хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно гэсэн утга бүхий гэрээслэлийг төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна гэж бичсэн" хэмээн ярьж байв. 

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурцад холбогдох хэргийн хурал Дээд шүүхэд өнөөдөр болж байна.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг