Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутгийн харьяалалтай ч нийслэлд байгаа 50-аас дээш насны иргэд вакцины цэгүүдэд очиж, дархлаажуулалтад хамрагдаж болно

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 50-аас насны иргэдийн 45 хувь нь вакцинд хамрагдаад байна. Цаана нь 55 хувь нь вакцинд хараахан хамраагүй байгаа тул тэдгээр иргэдийг вакцинжуулахаар ажиллаж байна. Вакцинд хамрагдах иргэд харьяа дүүрэгтээ байгаа дархлаажуулалтын нэгжүүдэд очиж хийлгэх юм.

Дээрх насны иргэд рүү Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд холбогдож, мэдээлэл өгч буй. Мөн бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дархлаажуулж эхэлсэн. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй 2,200 орчим иргэн вакцинд хамрагдсан байна" гэв.

Түүнчлэн "Хөдөө орон нутагт харьяалалтай ч Улаанбаатар хотод байгаа 50-аас дээш насны иргэд тухайн амьдарч буй дүүргийнхээ дархлаажуулалтын цэгүүдэд очиж вакцинд хамрагдах боломжтой" гэдгийг онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/472075967273123