Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Байгалмаа: Сүүлийн хоногт Улаанбаатарт 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 31
www.ikon.mn
Зураг зураг
ЭМЯ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 18 лабораторид 10,652 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 377 хүнээс халдвар илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 8,447 боллоо. 377 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 328, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ. 

 

Сүүлийн хоногт 95  хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,920 боллоо. 

Нийт хийгдсэн шинжилгээнүүд дундах эерэг эзэлсэн хувь огцом нэмэгдэж байна. Энэ нь халдвар хүн амын дунд нэлээд өргөн хүрээтэй тархсаныг илэрхийлсэн үзүүлэлт юм. 

 

Өнөөдрийн байдлаар нийт 1,902 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,637, хүндэвтэр 219, хүнд 34 нэн хүнд 12 хүн байна. Мөн хоёр хүн нас барсан таагүй мэдээг дуулгая. Нас барсан хүмүүс 69 болон 84 настай байсан" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.31/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/472075967273123

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.