2021/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
20:00
S30
22°
21:00
S29
20°
22:00
S29
18°
23:00
S29
17°
00:00
S29
16°
01:00
S29
16°
02:00
S31
15°
03:00
S29
14°
04:00
S29
13°
05:00
S30
13°
06:00
S30
14°
07:00
S30
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундааны нэр, логонд түүхэн хүний нэр, зургийг ашиглах, захиалга, хүргэлтээр үйлчлэхийг хориглох тухай хуулийн төсөлд тусгажээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмуэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн билээ. Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Хуулийн төсөл дэх онцлох заалтуудыг танилцуулж байна

4.1.1.“согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан дарс, тэдгээрийн үндсэн дээр бэлтгэсэн ундаа, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг;

5.8.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр бусдад шилжүүлэх, ашиглуулахыг хориглох бөгөөд үйлдвэрлэх согтууруулах ундааны нэр төрөл, үйлдвэрийн байршлыг өөрчлөх, эсхүл шинэ нэр төрлийн согтууруулах ундаа үйлдвэрлэхэд энэ хуулийн 5.1, 5.3-т заасан тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулна.

7.1.5.Согтууруулах ундаа үйлдвэрлэгч цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байх;

8.1.Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, дуусах хугацаанаас нь гурван жилийн хугацаагаар сунгаж болно.

Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл:

  • 9.1.3.үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар энэ хуулийн 40.1-д заасан хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдээллийг хугацаанд нь ирүүлээгүй;
  • 9.1.4.хяналт тавих эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, тэдгээрийн чанар, аюулгүй байдал болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэх, мэдээлэх тоног төхөөрөмжид хяналт шалгалт хийх үйл ажиллагаанд саад учруулсан;
  • 9.1.5.татварын өрөө хоёр ба түүнээс дээш удаа хуульд заасан хугацаанд төлөөгүй.

11.4.Орц, найрлага, түүхий эд, хатуулаг ижил согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглоно.

13.6.Гадаад улсад экспортлохоос бусад тохиолдолд 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 2 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.

13.7.Гадаад улсад экспортлох, агаарын хөлгийн үйлчилгээ, татваргүй барааны дэлгүүр, зочид буудлын хэрэгцээнд тусгай зориулалтаар, захиалгаар нийлүүлэхээс бусад тохиолдолд 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг 0,33 литрээс бага, 1 литрээс их хэмжээгээр савлахыг хориглоно.

16.7.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл, түүний төрлийн тоог тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, эрүүл мэнд, соёл, спортын байгууллага, оюутан, сурагчдын хичээлийн болон дотуур байрны байршлыг харгалзан хүнс, эрүүл мэнд болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

17.2.Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгох бөгөөд дараах төрөлтэй байна:

  • 17.2.1.11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх;
  • 17.2.2.14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх

20.1.Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэх түр зөвшөөрөл олгож болно.

Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон орчин: 

  • 22.1.2.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг болон зорчигч тээврийн галт тэрэгний зөвшөөрөгдсөн цэгээс бусад;
  • 22.1.3.нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр, нийтийн гудамж, талбайд байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор;
  • 22.1.4.галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
  • 22.1.5.энэ хуулийн 20.1-д зааснаас бусад тохиолдолд олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, спортын арга хэмжээ, тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж байгаа газар, түүний ойр орчим;
  • 22.1.6.согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад этгээдийн ажлын байрны дотоод орчин;

23.1.4.согтууруулах ундааг зайнаас /холбоо, олон нийтийн мэдээллийн сүлжээ ашиглан/ болон өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан худалдах, түүгээр үйлчлэх;

23.1.5.согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэх;

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдрүүд:

  • 24.1.1.сар бүрийн эхний өдөр;
  • 24.1.2.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26;
  • 24.1.3.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29;
  • 24.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах өдөр, санал авах өдрийн өмнөх болон дараагийн өдөр.

32.1.2.төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг, согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглах;

32.1.7.согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам зохион байгуулах;

32.1.8.Зар сурталчилгааны тухай хуулийн 141 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд согтууруулах ундаа болон согтууруулах ундааны үйлдвэрийн нэр, лого, барааны тэмдэг, зураг ашиглах замаар согтууруулах ундааг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, кино, интернэт, ханын самбар, зурагт хуудас, зар чимэглэл, хоолны цэс, зорчигчийн тийзэнд болон бусад биет байдлаар гаргах;

32.1.9.согтууруулах ундааны нэрээр хуулийн этгээдийг нэрлэх, эсхүл хуулийн этгээдийн нэрээр согтууруулах ундааг нэрлэх;

32.1.10.согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч соёл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд согтууруулах ундаа сурталчлах зорилгоор ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх;

x