Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Суэцийн сувгийг чөлөөлөхөд тэргэл сар тус болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Бараг долоо хоног Суэцийн сувагт гацсан ачааны аварга хөлгийг чөлөөлөх ажиллагаа Даваа гарагт амжилттай дуусч, Ази, Европ тивүүдийг холбосон худалдааны чухал зам нээгдсэн билээ.

Уг ажиллагаанд Ням гарагийн тэнгэрт мандсан тэргэл сар чухал үүрэг гүйцэтгэснийг NASA мэдээлжээ. Учир нь энэ өдөр сар дэлхийд хамгийн ойр байрлалд байсан тул татах хүчний нөлөөгөөр Суэцийн сувгийн усны түвшин нэмэгдсэн байна. Тухайн үед тэнгисийн усны түвшин ердийн үеийнхээс 46 см орчим өндөр байжээ.

Усны түвшин ингэж нэмэгдсэн нь хайргадсан хөлгийг хөдөлгөхөд чухал нэмэр болсон байна.

Жил бүр 12-13 удаа тэргэл сар манддаг ч эдгээрийн 6-8 тохиолдолд л Суэцийн сувагт үүссэн шиг хэмжээний далайн усны түлхэлт үүсдэг гэнэ.

Астрономичид дээрх 6-8 тэргэл сарыг “supermoon” гэж нэрлэдэг байна. Ням гарагт мандсан сар нь энэ оны анхны “supermoon” бөгөөд хурц тод харагдах байдлаараа дөрөвдүгээрт орох магадлалтайг судлаачид мэдээлжээ.

 

Эх сурвалж: CNN