Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

ҮНИЙН ӨРСӨЛДӨГЧГҮЙ ОФФИСЫН ТӨСӨЛ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 31
Сурталчилгаа
Бизнесийн дүүрэгт байршилтай, барилгын чанар үзүүлэлтээрээ А зэрэглэлийн стандартыг хангасан “UB Tower Plus” төсөл нь оффисын зах зээлд хамгийн бодит үнийг санал болгож байна.

Үл хөдлөх хөрөнгийн салбарын онцлог нь худалдан авалтын үнийн дүн өндөр учир хэрэглэгчид маш их судалгаа, олон талын харьцуулалт, тооцоолол хийх шаардлагатай тулгардаг. Мастер Пропертис ХХК нь 2008 оноос эхлэн ҮХХ-ийн зах зээлийн судалгаа шинжилгээг тогтмол хийсээр ирсэн бөгөөд судалгааны цар хүрээнээс хамааран MMCG, SICА, IRIM зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, харилцагчиддаа үнэн бодит тоон мэдээлэл дээр тулгуурласан мэдээлэл зөвлөгөө өгдөг.

Манай компанийн 2021 оны 3-р сард хийсэн “Оффисын үнийн судалгаа”-аас харахад “UB Tower Plus” төсөл нь ижил байршилтай, ижил зэрэглэлийн оффисуудын дундаж үнээс 30-40 хувиар бага үнээр худалдаалагдаж байна.

Хотын төвд байршилтай, дээд зэрэглэлийн чанар, тав тухыг хангасан оффисын барилгууд цөөхөн байдаг бөгөөд ихэнх нь худалдахгүй, зөвхөн түрээслэдэг. Цөөн хэдэн худалдах нөхцөлтэй оффисууд нь маш өндөр үнэтэй, бизнес эрхлэгчдэд худалдан авах бодит боломж бололцоог олгохгүй байна. Нөгөө талаар боломжийн дундаж үнэтэй оффисууд нь байршил болон барилгын чанар, бусад үзүүлэлтээрээ бизнес эрхлэгчдийн өнөөгийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Эрхэм бизнес эрхлэгч танд хамгийн ашигтай хөрөнгө оруулалтыг санал болгож байна.

Үл хөдлөхийн салбарт 12 жилийн туршлагатай, тэр дундаа оффисын төсөл судалгаагаар мэргэшсэн, богино хугацаанд олон төслүүд амжилттай хэрэгжүүлсэн Мастер Группийн 4-дэх төсөл “UB Tower Plus”-аас худалдан авч оффисын зэрэглэл байршлаа шинэчлээрэй гэж зөвлөе. Жинхэнэ ашигтай хөрөнгө оруулалт байх болно.

 

Яагаад  “UB Tower Plus төслөөс худалдан авах ёстой гэж?

Үнийн хувьд өрсөлдөх төсөлгүй хамгийн боломжийн үнэтэй болохоор, бизнесийн томоохон байгууллагууд болон төрийн байгууллагууд төвлөрсөн бизнесийн дүүрэгт байршилтай учраас, орчин үеийн оффисын шийдлийг цогцлоосон болохоор, хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээтэй учраас ашигтай хөрөнгө оруулалт болж чадна.

2020 оны 07-р сард эхэлсэн тус барилгын ажил төлөвлөгөөний дагуу саадгүй явагдаж байгаа бөгөөд 2021 оны 11-р сад ашиглалтад орох болно. Барилга хугацаандаа ашиглалтад орох эсэх нь 1-рт барилгын санхүүжилт, 2-рт төсөл хариуцсан багийн менежментийн ур чадвараас хамаардаг. “UB Tower Plus” барилгын санхүүжилтийг 100% шийдсэн бөгөөд эрсдэлийн үеийн менежментийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа учир барилга ашиглалтад орох хугацаанаасаа нэг ч өдрөөр хойшлохгүй, гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад орох болно” хэмээн Мастер Группийн зүгээс албан ёсоор мэдээлж байна. 

 

"UB Tower Plus" болон "UB Tower" нь цогцоороо хэрэгжиж байгаа, хоорондоо хүзүүвчээр холбогдох төсөл юм.  Хугацааны хувьд "UB Tower" барилга эхэлж ашиглалтад ороод үйл ажиллагаа нь жигдэрсэн. Одоо баригдаж байгаа "UB Tower Plus" төсөл нь 2021 оны 11-р сард ашиглалтад орох болно. Ингэснээр 2 барилгад нийт 160-170 байгууллагын бизнесийн төвлөрөл бий болно.

 

Яагаад одоо худалдан авах ёстой гэж?

Яагаад гэвэл тус  төслийн борлуулалт 85% хүрсэн, одоогоор 70 орчим байгууллага оффис захиалах гэрээгээ байгуулаад байна. Сонгох боломжтой цөөн талбай байгаа учир хойшлуулах хэрэггүй, судлаад харьцуулаад үзвэл барилгын зэрэглэл болон байршлаараа, үнэ төлбөрийн нөхцөлөөрөө өрсөлдөгчгүй цорын ганц төсөл болох нь баталгаажна.

Тийм ч учраас 2020 оны 7-р сард эхэлсэн төслийн борлуулалт одоогоор 85% хүрээд байна. Мэдээж салбартаа амжилттай яваа, бизнесээ өргөжүүлж буй байгууллагууд худалдан авалт хийж байгаа нь хөршийн нэр хүнд, үнэ цэнийг илэрхийлэх болно. Түрээслэх биш, өөрсдөө үйл ажиллагаагаа явуулах, өөрийн өмчтэй болох сонирхолтой, owner байгууллагуудтай хөршлөх, бизнесийн хамтрагч болох боломж бүрдэх болно.

Бизнесээ өргөжүүлж буй байгууллагууд хамгийн оновчтой байршилд өөрийн давтагдашгүй орон зайг бий болгон дараа дараагийн том нүүдлээ төлөвлөж, бүтээмжээ ахиулах байна. Бизнесийн хамтрагчид тань ойрхон байрлана гэдэг нь цаг хугацаа хэмнэхээс гадна үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. Бизнесээ шинэ төвшинд гарган ахиулж, шинэ хамтрагчтайгаа гар нийлэн ажиллах боломжийг бүрдүүлсэн хамгийн таатай хүрээлэл UB TOWER цогцолборт бий болох болно.

 
 

Та хэдийг төлөөд, юу худалдан авах вэ?

А зэрэглэлийн байршилтай

А зэрэглэлийн оффисыг

В-ийн үнээр

Мастер Группийн оффисын төслүүд ашиглалтад орохоосоо өмнө борлуулагдаж дуусдагийн нууц нь энгийн. Ирээдүйд үнэ цэнэ нь улам бүр өсөх  сайн байршилтай, чанартай сайн барилгыг худалдан авах боломж, бололцоо олгосон бодит үнээр санал болгодог.

Улаанбаатар хотод А зэрэглэлийн чанар тав тухыг хангасан 55ш оффисын барилга байна, үүнээс хотын хотын төвөөс 1км радиус дотор 33ш барилга, түүн дотроо 100-с дээш зогсоолтой, худалдах үнэ нь 3.9сая төгрөгийн үнэтэй цорын ганц оффис байгаа нь “UB Tower Plus” төсөл юм.

Одоогооор 1м.кв талбай нь 3,9 сая төгрөгийн үнэтэй байгаа тус төсөл нь төлбөрийн нөхцөлөөс хамаарах үнийн уян хатан бодлоготой. Барилга ашиглалтад орсоны дараа тус төсөл 4.5сая төгрөгийн зах зээлийн үнэтэй учир эрт захиалснаар илүү хөнгөлөлт эдлэх боломжийг олгож байна.

Мөн хаана ч байхгүй төлбөрийн олон сонголттой. Жишээлбэл оффисын урьдчилгаа төлбөр 30%-ийг төлөөд, үлдэгдэл 70%-ийг банкны хөнгөлөлттэй зээлд хамрагдан төлвөл сар бүрийн төлөлт нь түрээсийн төлбөртэй ойролцоо байх болно. Та өөрийн бизнесээ урт хугацаанд үргэжлүүлнэ гэж боддог л бол энэ боломжийг ашиглах хэрэгтэй. 5жил, 10 жил, эсвэл 15 жилийн турш түрээсийн төлбөр төлөх үү? эсвэл урт хугацааны оффис мортгейжийн зээлд хамрагдах уу? та сонголтоо хийгээрэй.

 
 

Орчин үеийн оффисын шийдэлийг UB Tower Plus төсөл цогцлоосон

Мастер Групп нь оффисын концепци боловсруулахдаа дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ болон олон улсын чиг хандлагыг судалсаны үндсэн дээр төслийн концепцоо боловсруулдаг бөгөөд хамгийн сайн гүйцэтгэгчидтэй гэрээ хийж, төслийн менежментийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг онцлогтой.

Орчин үеийн оффис нь зүгээр нэг ажлын байр биш, дотор нь ажиллах хүмүүсийн тав тухыг хангах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, сэтгэл ханамжтай ажиллах орчинг бүрдүүлэх, байгуулагын соёлыг илэрхийлэх цогц шийдэлтэй байх шаардлагатай болсон.

Ийм ч учраас “UB Tower Plus” төсөл нь оффисын өрөөнүүддээ цэвэр усны шугам болон халуун хүйтнээр үлээх ухаалаг удирдлага бүхий агааржуулалтын төхөөрөмж суурилуулж, том цэлгэр цонх, PVC шал, өндөр тааз, шинэлэг тохилог интерьер бүхий нийтийн эзэмшлийн талбай гээд бүх зүйлийг дээд зэргийн байхаар төлөвлөж шийдсэн байна.

Амьдралын онцгой нэгэн хэсэг өрнөдөг ажлын орчин нь эрч хүч, зорилго тэмүүллээр дүүрэн бүтээлч байх хэрэгтэй. UB Tower Plus төслийн оффис бүрт захиралын өрөө, уулзалтын хэсэг, хурлын заал, ажилчдын хамтын ажиллагаа бүтээмжийг дээшлүүлэх хэсэг буюу чөлөөт буюу задгай орон зай, цайны булан гэсэн хэсгүүд төлөвлөх боломжийг судлаж өрөөний хуваалтыг төлөвлөсөн.

 

Ирээдүйд үнэ цэнээ хадгалах нь маш чухал

Ямар төслийн үнэ цэнэ өсдөг вэ? тухайн барилгад нэр хүндтэй байгууллагууд байдаг бол, тухайн байршлын эргэн тойронд тансаг зэрэглэлийн барилгууд олон байвал, томоохон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай ойр бол, мөн сургууль цэцэрлэгтэй ойрхон бол, барилга нь гадаад дотоод өнгө үзэмжээ хадгалах арчилгаа тордолгоо сайн хийдэг бол, ногоон байгууламж, гол горхитой ойрхон бол үнэ цэнэ нь өсдөг.  

“UB Tower Plus” төсөл нь Сэлбэ голын хөвөөнд, А зэрэглэлийн барилгууд төвлөрсөн хэсэгт, төр болон хувийн томоохон байгууллагуудтай ойрхон, цэцэрлэг сургуультай ойрхон, хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээг өөрсдөө хариуцдаг учир барилгын ашиглалт хамгаалатыг сайн хийдэг гээд бүх үзүүлэлтээрээ үнэ цэнээ хадгалж чадах төсөл юм.

 
 

Бизнесийн байгууллагын бүх талын хэрэгцээ шаардлагыг хангана

Цаг зав багатай оффисын ажилчдад хэрэгцээтэй үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн. UB Tower болон UB Tower Plus төслийн 1-2 давхарт ресторан, lounge, гоо сайхан, эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ, банк, цэцгийн дэлгүүр гэх мэт олон төрлийн үйлчилгээ төвлөрч байгаагаараа бас нэгэн давуу талыг бий болгож байна.

 
 

“UB Tower Plus” төслийн борлуулалтын алба: 7704-4444

 www.ubtower.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.