Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг иргэд тухайн дүүрэгтээ хүсэлт гаргаж, коронавирусийн вакцинд хамрагдах боломжтой

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын ажилчид коронавирусийн вакцинд нэн түрүүнд хамрагдах жагсаалтад байгаа билээ.

Тэр дундаа хувиараа үсчин, гоо сайхны үйлчилгээ эрхэлдэг иргэд өөрсдөө дүүрэг, хороондоо вакцинд хамрагдах хүсэлтээ гаргаж байж, дархлаажуулалтад хамрагдана гэдгийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа мэдээлэв.

Тэрбээр "Үйлчилгээний албан байгууллагууд тухайн оршин суугаа дүүрэгтээ вакцинд хамрагдах тухай хүсэлтээ өгөх ёстой. Үсчин, гоо сайхан болон бусад үйлчилгээний байгууллага тухайн дүүрэгтээ дархлаажуулалтад хамрагдах хүний тоо, мэдээллийг албан бичгээр хүргэсэн бол төлөвлөлтөд орсон байгаа.

Хүсэлтээ өгсөн хүмүүсийг вакцины нэмэлт татан авалтаар дархлаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна" гэв.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Үсчин, гоо сайханчид вакцинд хамрагдах хүсэлтээ тухайн хороо, дүүрэгтээ гаргаж, вакцинд хамрагдах боломжтой.

Худалдаа үйлчилгээний салбарынхан вакцинд нэн тэргүүнд хамрагдах жагсаалтад орсон тул хүсэлтээ өгөх эрх нь нээлттэй" хэмээн нэмж хэлсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/1909391435890836