Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Нөөцийн махыг НӨАТ-гүй үнээр худалдаалж байна"

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны 5 банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11,000 тонн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байна.

Нөөцийн махны борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.30/

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн хүн амын хэрэгцээнд 2020-2021 оны өвөл 20,000 хүртэл тонн нөөцийн мах бэлтгэх тогтоолоор даалгасан. Энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан юм.

Өнөөдрийн байдлаар арилжааны банкны эх үүсвэрээр 17 бэлтгэн нийлүүлэгч ААН 10,000 тонн махыг нийслэлийн хүнсний 405 дэлгүүрээр гуравдугаар сарын 27-ноос эхлэн худалдаалж эхэлсэн. Эдгээр 405 дэлгүүрээс 381-д нь нөөцийн 7,000 тонн махыг хүргэлээ. 

Нөөцийн мах нэг уутандаа 2-3 кг-аар савлагдсан.

Үнийн хувьд: /Засгийн газраас тогтоосон үнэ/

  • үхрийн мах 7,700
  • хонь 6,700
  • ямаа 6,200 төгрөгөөр худалдаалж байна.

Махны чанар, аюулгүй байдалд ХХААХҮЯ анхаарал тавьж ажилласан.

Цаашид нөөцийн махыг бүтнээр буюу гулуузаар нь худалдаална. Бидний бэлтгэсэн 10,000 тонн мах нийслэлчүүдийн хэрэгцээнд хүрнэ гэж тооцоолсон.

Нөөцийн махыг 60 гаруй сүлжээ дэлгүүр, 404 дэлгүүрээр борлуулахад хангалттай.

Ковидын улмаас махны өргөтгөсөн худалдааг хориглосон байгаа. Халдварын нөхцөл байдал намжвалд өргөтгөсөн худалдааг зохион байгуулна" гэв.

Нөөцийн махыг худалдан борлуулах нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгч, Е баримт хэвлэгч пос терминаль төхөөрөмж зэргийг харгалзан 405 хүнсний дэлгүүрийг сонгон, Татварын газартай хамтран Е-баримт хэвлэгч пос терминалийн төхөөрөмж суурилуулж, хүнсний дэлгүүрүүдтэй “Агентийн гэрээ” байгуулах замаар НӨАТ-аас чөлөөлж, худалдан авагчдад сугалааны дугаар бүхий Е-баримт олгох асуудлыг шийдвэрлэжээ.