Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь, Төв, Дархан-Уул, Говь-Алтай, Орхон, Дорноговь аймагт коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон Өмнөговь, Дархан-Уул, Говь-Алтай, Орхон, Дорноговь, Төв аймагт эхний ээлжийн вакцинжуулалт эхлээд байна.

Өчигдөр 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 290,108 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ.

Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байна" гэсэн юм.

"Өнөөдрийн байдлаар 1,776 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна"

Үргэлжлүүлэн "Өвчлөлийн тохиолдол ихсэхийн хэрээр хүнд болон маш хүнд хүний тоо ч нэмэгдэх эрсдэл бий болж байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбар тодорхой зохицуулалт хийж байна.

Өнөөдрийн байдлаар 1,776 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Эдгээрээс 83 хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 11 хүний биеийн байдал маш хүнд байна.

Ялангуяа 60-аас дээш насны халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх эрсдэл их тул халдвар авахгүй байх тал дээр илүү анхаарах шаардлагатай. Үүний тулд ахмад настантай нэг гэрт амьдардаг иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөх ёстой" гэдгийг онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1909391435890836

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.