Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт Улаанбаатарт 404, орон нутагт 77 тохиолдол бүртгэгджээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа "Сүүлийн хоногт 18 лабораторид 14,218 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 481 хүнээс халдвар илэрсэн. 481 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 7,533 болж байна. Улаанбаатарт 404, орон нутагт 77 тохиолдол бүртгэгдлээ. 

 

Сүүлийн хоногт 124 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,835 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,776 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,486, хүндэвтэр 250, хүнд 31 нэн хүнд 11 хүн байна.

25-40 насныхан нийгмийн идэвхтэй бүлэг гэдэг утгаараа халдвар их авч байгаа боловч 60-аас дээш насныхан биеийн байдал нь хүндэрч байна. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран 14 хоног гэрийн тусгаарлалтаа үргэлжлүүлээрэй. Орон нутагт очсон иргэд мөн гэртээ 14 хоног тусгаарлагдах шаардлагатай. 

Албан байгууллагууд аль болох гэрээсээ ажиллах шаардлагатай байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: /2021.03.30/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/1909391435890836

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.