Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 108 дуудлага бүртгэгдсэн байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 49  суманд нийт 108 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт, үзэгдлийн

  • нэг нь ус цаг уурын гаралтай,
  • 81 нь гал түймэр,
  • 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,
  • гурав нь геологийн гаралтай,
  • 12 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байгаа юм.

Аюулт үзэгдэл, ослын улмаас хоёр иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 1,017 тохиолдол бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.