Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 3-н хүртэл хойшлууллаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Н.Чимэдлхам нарын 26 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэхээр товлосон.

Гэвч шүүх хуралд шүүгчдэгч Р.Октябрь нь Ковид-19 халдварт өвчний батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч болсон тул 14 хоног тусгаарлалтанд орсон, мөн шүүгдэгч Н.Бямбадорж нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй зэрэг үндэслэлүүдээр шүүх хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлууллаа.

Хэргийн тухай тодруулбал Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, Ү.Отгонбаатар, Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг, Б.Цогтбаатар, Д.Гантөмөр, Р.Октябрь, Н.Мөнх-Эрдэнэ, Д.Булгансүрэн, М.Болортуяа, С.Бямбасүрэн, Б.Цацралт-Од, Б.Галхүү, Н.Бямбадорж, С.Алтанзаяа, Б.Амаржаргал, Т.Ариунаа, Ц.Наранбаяр, Б.Дэлгэр, С.Энхболд, М.Золтуяа, Ж.Нэргүй, О.Тамир, Б.Ганзориг, Г.Насандэлгэр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн

  • 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ дүгээр зүйлийн 1,
  • 22.4 /Хахууль авах/ дүгээр зүйлийн 3,
  • 22.4 дүгээр зүйлийн 5,
  • 22.5 /Хахууль өгөх/ дугаар зүйлийн 1,
  • 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар