Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэг Улсын соёлын харилцааны зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Монгол-Энэтхэгийн харилцаа

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Соёлын харилцааны зөвлөлийн 2021-2022 оны тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна.  

Хөтөлбөр хэл шинжлэл, шинжлэх ухаан, инженер, IT, архитектор, нийгмийн ухаан, дүрслэх урлаг, тайзны урлаг, буддизм судлал зэрэг мэргэжлээр баклавр, мастер, доктор, докторын дараах зэргийн сургалтад хамрагдах боломжтой.  

Насны хязгаар: 18-30 нас /докторын хөтөлбөрт 45 нас/

Шаардлага: Англи хэлний мэдлэгтэй байх 

Давуу тал: Жилийн тэтгэлэг, сургалтын төлбөр, байр, сарын стипенд, визний зардал зэрэг багтана.  

Http://a2ascholarships.iccr.gov.in хаягаар орж цахимаар бүртгүүлнэ. 

Хугацаа: 2021 оны 4 дүгээр сарын 30

Нэмэлт мэдээллийг http:www.eoi.gov.in/ulaanbaatar хаягаар болон 11-329528, 11-329522 дугаараас лавлах боломжтой.

 

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар