Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нарийн мэргэжлийн эмч нарыг докторын хөтөлбөрт хамруулах чиглэлээр Франц улстай хамтарч ажиллана

ikon.mn
2021 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улс дахь Францын Элчин сайд Филипп Мэрлинг хүлээн авч уулзав -

Монгол Франц хоёр улс 2015 онд боловсролын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж Засгийн газар дундын тэтгэлгээр жил бүр 10 оюутныг магистр, докторын хөтөлбөр хамруулж байна. Энэ тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэжлийн эмч, уул уурхай, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр ложистикийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хүсэлтийг уламжилж, Элчин сайд судалж хариу өгөхөөр болжээ.

Нэг нэгнийхээ хэл соёлыг сурах, судлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд хамтарч ажиллана.

Францад “Иналко” дорно дахины хэл соёлын дээд сургууль байдаг. Энэ дээд сургуульд хоёр Монгол багш ажиллаж Монгол хэлийг Францын болон бусад орны иргэдэд заадаг байна. Монголд Франц хэлний багш нарын холбоо байдаг. Энэ холбоогоор дамжуулан Франц хэлийг сурах хүүхэд залуучуудад өргөн боломж нээхэд БШУЯ анхаарч ажиллана. 

Цар тахлын үед Монгол Францын хамтарсан дунд сургуулийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ирсэнд талархаж байгаагаа ноён Элчин сайд илэрхийллээ. Францад сурдаг Монгол оюутнуудын визийг сунгах, байр сууцны асуудлыг хүндрэлгүйгээр шийдэхэд тус улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа гэв.

Мансууруулах бодисын талаар сурагчдад зөв мэдээлэл өгч, тэднийг урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болж Францаас зөвлөх авах, тусгай сургууль, цэцэрлэгийн багш нарыг тус улсад давтан сургах зэрэг өмнөх сайд нарын үед яригдсан хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тогтов. 

Судалгааны их сургууль, ШУА, хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг уялдуулан каластер хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

 


Эх сурвалж: БШУЯ