2021/06/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.03₮
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
16:00
S40
11°
17:00
S40
11°
18:00
S40
11°
19:00
S40
11°
20:00
S40
10°
21:00
S40
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уран Гулгалтын ДАШТ-д ОХУ-ын тамирчид авсан медалийн тоогоор хол тасархай тэргүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг
Дэлхийн аварга болсон Виктория Синицина, Никита Кацалапов нар

Шведийн нийслэл Стокгольм хотод Уран Гулгалтын 2021 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болж өндөрлөлөө.

Тэмцээнд ОХУ-ын баг тамирчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл, нийт зургаан медаль хүртэж, бусад өрсөлдөгчдөөсөө хол тасархай тэргүүлжээ.

Дэд байранд нэг алт, нэг мөнгөн медальтай АНУ, гутгаар байранд нэг мөнгө, нэг хүрэл медальтай Япон улс тус тус орсон байна.

Тэмцээний сүүлчийн өдөр Оросын хос Виктория Синицина, Никита Кацалапов нар мөсөн дээрх бүжгийн төрөлд нийт 221.17 оноо (ритмт бүжгээр 88.15, чөлөөт бүжгээр 133.02) авч, алтан медалийн болзол хангажээ.

Хамгийн сүүлд Оросын бүжгийн хос 2009 онд дэлхийн аварга болж байсан юм.

Эх сурвалж: ТАСС

 

x