Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын 73 настай иргэн коронавируст халдварын улмаас нас баржээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 361 тохиолдол шинээр батлагдсан болохыг ХӨСҮТ-ээс мэдээлсэн билээ. 

Тэгвэл коронавируст халдварын улмаас нэг хүн нас барсан байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Нэг харамсалтай мэдээ байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 73 настай эрэгтэй,  БНХАУ улсын иргэн коронавируст халдварын улмаас нас барснаар Монгол Улс дахь КОВИД-19 шалтгаант нийт нас баралтын тоо 6 болж байна.  

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,576 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс 

  • Хөнгөн 1359
  • Хүндэвтэр 183
  • Хүнд 27
  • Маш хүнд 7 хүн эмчлэгдэж байна. 

Халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед бүгд тал бүрээс хийж чадах зүйлсээ хийж байж эдийн засаг, эрүүл мэндээ аварч чадна" хэмээв. 

БИЧЛЭГ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/501217301285633

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.