Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Замын-Үүдээс Эрээн рүү гарах ачааны машинууд оочерлосон асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох байгууллагад өгсөн гэв

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК өнөөдөр хуралдаж, цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зарим шийдвэрийг гаргасан байна. Энэ үеэр талаар Замын-Үүдээс Эрээн рүү гарах  ачааны машинууд оочерлосон байгаа.Үүнд ямар анхаарал хандуулж байгаа вэ?" гэсэн асуултад УОК-ын дарга С.Амарсайхан хариулт өгөв.

Тэрбээр "Замын-Үүдийн асуудлаар Зам,тээврийн хөгжлийн сайд, хил хамгаалах байгууллагад холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд асуудлууд шийдэгдээд явна. Замын-Үүдэд ажлын хэсэг ажиллаж байгаа. Замын-Үүд, Дорноговь, Өмнөговь гээд эрсдэлтэй бүсүүдэд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч байгаа" гэлээ.  

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/300194514783213