Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Даваа гарагаас эхлэх сурагчдын II улирлын амралтын хугацаанд орон нутгийн сургуулиудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Сурагчдын II улирлын амралт гуравдугаар сарын 29-нөөс эхлэх хуваарьтай байгаа. Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт ороогүй учир сурагчдын амралт хэвийн үргэлжилнэ, цуцлагдаагүй.

Танхимын сургалт орон нутагт 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн.

Хичээл нөхөх хэрэгцээ шаардлага байгаа учир улирлын амралтыг цуцалж өгөх хүсэлт аймгуудаас ирсэн. Хүсэлтийг харгалзаж БШУ-ны сайд сонголттойгоор хичээллэх шийдвэрийг 7 хоногийн өмнө гаргасан.

Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд COVID-19 цар тахлын тархалт газар авч 10 гаруй аймагт халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж. улирлын амралтыг Даваа гарагаас эхлүүлэхээр болсон. Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ.

Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/MinistryofEdu/videos/435050124230292