Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Дубай ЭКСПО-д оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ

ikon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайд Абдуллах Аль Тинижи-г өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Сайд Б.Батцэцэг Монгол, Арабын Нэгдсэн Эмират Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, 2021 онд тохиох  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэх, Монгол Улс Абу Даби хотноо ЭСЯ-аа нээх зэрэг чухал арга хэмжээнүүд хүлээгдэж байгааг дурдав.

Элчин сайд Абдуллах Аль Тинижи Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайд Эрхэм дээд Шейх Абдулла Бин Заид Аль Нахъян-аас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт баяр хүргэсэн захидлыг гардуулж,  Монголын тал Дубай ЭКСПО-д оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГХЯ

Мөн талууд КОВИД-19 цар тахлын үеийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Сайд Б.Батцэцэг АНЭУ иргэдээ вакцинжуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгаад баяр хүргээд тус улсын Засгийн газраас цар тахалтай тэмцэхэд зориулж манай улсад эм, эмнэлгийн хэрэгсэл тусламжаар өгсөнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.