2021/06/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.15₮
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B30
УЛААНБААТАР
26°
|
16°
22:00
S29
14°
23:00
S29
13°
00:00
S29
12°
01:00
S29
12°
02:00
S29
11°
03:00
S29
10°
04:00
S29
10°
05:00
S30
06:00
S30
10°
07:00
S30
12°
08:00
S30
14°
09:00
S32
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Дахин 300 сая төгрөг төсөвлөж, гадаадад байгаа иргэддээ дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхий сайдад хандан "Цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. Асуулгын хариуг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулж, гишүүдийн асуултад хариулав.

УИХ‑ын гишүүн С.Одонтуяа: Сүүлийн үед гадаадад байгаа иргэдээ татан авах ажил сайжирч байгаа. Өмнө нь хүний эрхийн зөрчил дээд цэгтээ тулж, маш олон иргэнийг амь нас, эрүүл мэнд, хөрөнгө мөнгөөр нь хохироосон. Нэг жилийн хугацаанд олон иргэнээ гадаадад нохойноос дор байлгасан шүү та нар. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ.

Тодорхой санал хэлье. Гадаадад байгаа иргэдэд үзүүлж байгаа бодит дэмжлэг хангалтгүй байгаа. 300 сая төгрөгийн тусламж гэдэг маш бага. Засгийн газар нэг жийпийг бараг 300 сая төгрөгөөр авдаг шүү дээ. Тиймээс одоо дахиад 300 сая төгрөг төсөвлөж өгөөч гэж хүсэж байна. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд туйлдаж, мөнгөгүй болсон байгаа. Тиймээс санхжүүжилтийг шуурхай шийдвэрлэж нэг хүнд гурван сая төгрөг ч болтугай өгөөч гэж хэлмээр байна.

x