Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батсуурь: Тааламжгүй шийдвэр гарч магадгүй гэдэг үндэслэлээр Цэцийн нэг гишүүнийг эрх баригчид чөлөөлөх гэж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохтой холбоотой асуудлыг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, маргаан үүссэн. Үүнтэй холбоотой АН-ын бүлэг Дэгийн тухай хуулиар 5 хоногийн завсарлага авахыг хүссэн ч өчигдрөөс өнөөдрийн 10:00 цаг хүртэл завсарлага өгсөн. Богино хугацаанд бүх зүйлийг тодруулах боломж хомс байлаа. Өнөөдрийн хуралдаанаар мөн энэ асуудлаар дахин завсарлага авахыг хүссэн ч 12:00 цаг хүртэл завсарлага өгсөн.

Үндсэн хуулийн цэцэд ХҮН намын дарга болон бусад нөхдөөс гомдол гаргаж, Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зарим зүйлийг тодруулах шийдвэрлэх гомдол гаргасан. Үүнд Цэцийн гишүүн Д.Солонго гэдэг хүн маргаан үүсгэсэн. Цэцийн Б.Буяндэлгэр гэдэг гишүүн энэ маргааныг буруу байна гэсэн гомдол гаргаж, бага суудлын хуралдаан болсон байна.

УИХ-ын болон Цэцийн хуульд заасны дагуу Цэцэд юу болоод байгаа талаар ажлын хэсгийн гишүүд тодруулга авахаар очсон. Үндсэн хуулийн цэцийн дарга  Н.Чинбатын хэлж байгаагаар хурал үргэлжилж байхад Цэцийн нэг гишүүнийг эрх баригчид чөлөөлөх гэж байна. Тааламжгүй шийдвэр гарч магадгүй гэдэг үндэслэлээр Цэцийн нэг гишүүнийг эрх баригчид чөлөөлөх гэж байна.

Шүүхийн тухай, Авлигатай тэмцэх газрын тухай хуулийг оруулж ирж тухайн байгууллагыг УИХ гартаа авлаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг ажлаа хийж байхад нь чөлөөлж, өөрсдийн хүнээ оруулж ирэх гэж байна. Өнөөдөр Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж байгаа нь цаашид хэнийг ч дуртай үедээ чөлөөлөх боломжтой юм байна гэж хардахаар байгаа юм. Тухайн хүнийг насны дээд хязгаар хүрсэн гэсэн үндэслэлийг ярьж байгаа. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн даргын ч гэсэн алба хаах насны дээд хязгаар болсон. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн байдаг юм байна.

Дээд шүүхээс томилгоотой Ш.Цогтоо, Д.Солонго нарын гишүүд байна. Тэгвэл яагаад ганцхан Ш.Цогтоог чөлөөлөх гээд байгаа юм бэ? Түүнийг чөлөөлөх нэг жил дөрвөн сарын хугацаа байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө заавал энэ ажлыг зохион байгуулж байна” гэлээ.