Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Солонго: 2021 оны зургаадугаар сард "Оюу толгой" төсөлд хийсэн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Рио Тинто" компанитай холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго нар мэдээлэл өгөх үеэрээ хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийн талаар ярилаа. 

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго "Рио Тинто" компани нь "Оюу толгой" төслийн менежментийг хэрэгжүүлдэг бөгөөд өдөр тутмын удирдлагаар хангаж ажилладаг. "Оюу толгой" компанийн бүх удирдлагыг өнгөрсөн 10 жил өөрсдийн үзэмжээр томилох бүрэн эрхтэй ажиллаж байсан. Тэгэхээр энэ төсөл "Рио Тинто" компанийн бүрэн хяналт дор хэрэгждэг. 

Иймд ажлын хэсгээс хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зөв гэж үзсэн. 2021 оны зургаадугаар сард хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарна. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргах асуудлыг "Рио Тинто"-оос эсэргүүцэж хүлээж авсан болохыг дурдах нь зөв байх" хэмээв.