Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтын аль ч цэгт 50-аас дээш насныханд харьяалал харгалзахгүй вакцин хийнэ

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Вакцин хийлгэсэн хүн дааврын эм ууж болох уу, дараагийн тунгаа хийлгэтэл дааврын эмийг зогсоох ёстой юу?

- Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгийг зохион байгуулж байгаа. Энэ үеэр ямар нэгэн эм ууж байгаа эсэхийг эмч асуух бөгөөд эмчтэй зөвлөлдөөд вакцинд хамрагдах, хойшлуулах, татгалзах эрхтэй. 

- БНХАУ руу тээвэрт явж буй жолооч нар заавал Синофарм үйлдвэрийн вакцин хийлгэх ёстой юу?

- Манай улс дөрвөн төрлийн вакциныг ашиглаж байна. Одоогоор нөөцөд байгаа вакцин буюу БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакциныг ашиглаж зорилтот бүлгийнхнээ дархлаажуулж байгаа.

- 65-аас дээш насныхан коронавирусийн халдвараар өвчилбөл хүнд тусна гээд байгаа. Гэвч тэднийг дөнгөж одоо л дархлаажуулалтад хамруулж эхэлж байна. Хүнд тусдаг нь тодорхой байхад яагаад ийм сүүлээр вакцинжуулж байна вэ?

- Дархлаажуулалт эхэлснээс хойш 65-аас дээш насныхныг тодорхой хувиар вакцинд хамруулаад явж байсан. Өнөөдрийн байдлаар 50-аас дээш насны 91,607 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд энэ нь нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 35.7 хувийг эзэлж байна. 50-аас дээш насны бүх хүнийг вакцинд хамруулахыг зорьж байгаа. Магадгүй 50-аас дээш насныхан мэдээлэл аваагүй бол харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн төвтэй холбогдож, мэдээлэл аваад вакцинаа хийлгэх боломжтой. Дархлаажуулалтын аль ч цэг дээр 50-аас дээш насныханд харьяалал харгалзахгүй вакцин хийнэ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.03.26/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/775619979747955