Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д халдлагад өртсөн хятад эмэгтэй хүмүүсийн хандивласан $1 саяыг арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэлд хандивлажээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сарын 17-нд Сан Франциско хотын гудамжинд арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй этгээдийн халдлагад 76 настай хятад эмэгтэй өртсөн билээ.

Ше Шаозэн хэмээх энэ хүн тухайн үед халдсан этгээд рүү хариу довтолж, биед нь гэмтэл учруулсан юм. “Настай хүнийг дээрэлхсэн тул би хариуг нь өгсөн юм” гэж тэр тухайн үед хэвлэлд ярьж байжээ.

Халдлагын дараа эмэгтэйн нэг нүд гэмтэж, гар нь хавдсан байна. Мөн сэтгэл санааны хямралд орсноос гэрээсээ гарахаас айдаг болсон тухай гэр бүлийнхэн нь мэдээлж байв.

Энэ явдлын дараа ач хүү нь GoFundMe платформ дээр эмчилгээний зардлыг нь босгох зорилготой хандивын аян эхлүүлсэн юм. Анх $50,000-ыг цуглуулах зорилготой байсан бол долоо хоногийн дотор $970,000 орчим цугларчээ.

Ше Шаозэний гэр бүлийнхэн энэ мөнгийг арьс өнгөний үзлийн эсрэг тэмцдэг Ази гаралтай Америкчуудын санд хандивлахаар болсноо өчигдөр мэдэгдсэн байна.

Эмэгтэйн нүд нээгдэж, сэтгэл санаа нь дээрдсэн тул нэмэлт эмчилгээ хийлгэх шаардлагагүй болсныг үр хүүхдүүд нь мэдэгджээ. Тэр бас Америкийн нийгэмд амь бөхтэй оршиж буй арьс өнгөний үзэл өөрийнх нь асуудлаас том тул мөнгийг энэ үйлсэд хандивлах санал гаргасан гэнэ.

 

Эх сурвалж: CNN