Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЦУОШГ: 15:00 цагийн байдлаарх цаг агаарын АЮУЛТАЙ үзэгдлийн мэдээлэл

Г.Номин, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
ЦУОШГ
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:24 2021/03/26

15:00 цагийн байдлаарх цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл:

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завханы нутгаар салхи секундэд 15-24 метрийн хурдтай салхилж, шороон шуурга шуурч байна.

Өнөө шөнө Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цасан болон шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

Зураг дээр дарж томруул үзнэ үү.

ЦУОШГ

12:33 2021/03/26

12:00 цагийн байдлаарх цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл /Зураг дээр дарж томруулж харна уу/

09:56 2021/03/26

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна

ЦУОШГ

Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Завханы баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

27-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна. 27,28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.   

Цаг агаарын мэдээллийг энд дарж үзнэ үү.