Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс эхлэн вакцинжуулах ХУВААРЬ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг өнөөдрөөс эхлэн вакцинжуулахаар болжээ.

Тариаланчид гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд нийслэлийн Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль дээр 9:30-16:30 цаг хүртэл вакцинжуулалтад хамрагдах хуваарьтай байна.

Вакцинд хамрагдах хуваарь: /орон нутаг, цагаар/

3 дугаар сарын 26

  • Өвөрхангай аймаг 10:00 
  • Дорнод аймаг 10:30
  • Булган аймаг 11:00 
  • Завхан, Архангай аймаг 11:30
  • Сэлэнгэ, Дархан-Уул 12:00
  • Сэлэнгэ аймаг 13:00-17:00 

3 дугаар сарын 27

  • Төв аймаг 09:00
  • Сүхбаатар, Увс аймаг 11:00 
  • Хөвсгөл, Хэнтий аймаг 12:00 
  • Хэнтий болон бусад 13:00-16:00

Орон нутагт байгаа тариаланчдыг 4 дүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.