Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Говь-Алтай аймгийн нэг иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:01 2021/03/26

Говь-Алтай аймгийн онцгой комиссын хурал өнөөдөр болж, Завхан аймагт батлагдсан тохиолдлуудын нэгдүгээр хавьтал болох нэг хүнийг сонгон PCR шинжилгээ авахад сөрөг гарчээ.

"Гуравдугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Хонгор толгойгоор дайрч, Тайширын амралтын газар хоносон БСУХ-ны гурван ажилтны түргэвчилсэн тестийн хариу эерэг гарлаа гэдэг асуудлыг гуравдугаар сарын 23-ны өдөр сонсоод, ойрын хавьтлуудыг аймагт тусгаарласан байсан.

Тухайн хүмүүсийн шинжилгээ ХӨСҮТ-д очиж, өчигдөр орой эерэг болох нь батлагдсан. Тиймээс хариу авсан цагаас нэгдүгээр хавьтлуудын хоёрыг нь аймгийн эмнэлэгт, хоёрыг нь амралтын газар тусгаарлаад байна. Ойрын хавьтал болсон 20 орчим хүн бий. Эдгээр хүмүүсийн шинжилгээг Ховд аймагт хүргүүлж, PCR-шинжилгээгээр баталгаажуулна” гэдгийг Говь-Алтай аймгийн онцгой комиссоос мэдээллээ. 

08:41 2021/03/26

Говь-Алтай аймагт халдвартай хүмүүсийн ойрын болон дам хавьтал бүртгэгдсэн талаар тус аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийжээ. 

Говь-Алтай аймгийн онцгой комиссоос “Гуравдугаар сарын 22-нд БСУХ-ны есөн хүн Баянхонгор аймагт ажилласан. Эдгээр есөн хүний тав нь Завхан аймаг орох замдаа манай аймгаар дайрсан байна. Гэхдээ аймгийн төвөөр ороогүй, Дэлгэрийн постоор өнгөрч, Хонгор толгойгоор дайрсан. Тайширын амралтын газар нэг хоноод Завхан аймаг явсан. 

БСУХ-ны газрын дарга жолоочтойгоо Хонгор толгойд очиж тосоод, Тайширын амралтын газар очиж байж байгаад оройдоо ирсэн. Тухайн хүмүүс харуулыг нь машиндаа суулгаж, Тайширын усан цахилгаан станцыг үзжээ. Ингээд Завхан аймагт очсон таван хүний гурвынх нь ХӨСҮТ-д өгсөн шинжилгээ эерэг гарсан.

Эдгээр хүмүүсийн нэгдүгээр хавьтал дөрөв, дам хавьтал 13 хүн байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүнийг тусгаарласан бөгөөд 13 хүн гэрийн тусгаарлалтад байна. Ногоон бүсэд байсан аймаг хүнд байдалтай нүүр тулаад байна. Ойрын хавьтал болсон хүмүүсийн шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу гуравдугаар сарын 26-нд гарна” гэлээ.

ВИДЕО: