Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: Эцэг эх нь салсан 16 мянган хүүхдийн 7 мянга нь л тэтгэмж авч чадаж байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

Тэтгэмж авч чадахгүй хүүхдийн асуудлаар эрсдэлийн сан байгуулж өгөөч

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхэдтэй холбоотой ямар сангууд байна вэ? Мэдээж орлого, зарлагад онцгой анхаарах хэрэгтэй. Хүртээмж их чухал. Монгол хүүхдүүд урлагийн чиглэлээр гологдохооргүй болсон. Хүүхдийн сангийн мөнгийг зуслан, төвүүдийг бий болгоход зарцуулах нь зөв байх. Гадаадын тэмцээнд оруулахад хүүхдүүдэд дэмжлэг үзүүлнэ гэдэг нь маш зөв.

Гэр бүлийн тухай хууль батлагдах гэж байгаа. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа хамгийн том асуудал бол эцэг эх нь салсан тохиолдолд тэтгэмжээ авч чадахгүй байх явдал. 20 хувь нь л тэтгэмжээ авч чадаж байгаа. Энэ асуудлаар эрсдэлийн сан байгуулж өгөөч гэсэн олон санал ирж байна. Эцэг нь ч юм уу цалингаасаа мөнгө төлтлөө уддаг юм байна. Олон жил үүний араас явж, их хохирдог юм байна. Эрсдэлийн сан нь эргэн төлөгдөх байж болно. Ийм сан байгуулж өгч болох уу? Эцэг эх салсны дараа мөнгө байхгүй болдог” гэв.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа Хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалт манай улсад үнэхээр муу байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцлагатай арга хэмжээ авах шаардлагатай. Өнгөрсөн жил болон өмнөх жил нь гадагшаа явах эрхийг нь хязгаарлах асуудал яригдаж байсан. 2019 оны байдлаар тэтгэмж авагч хүүхдийн тоо 16 мянга байхад үүнээс нь 7 мянга нь л тэтгэмж авч чадаж байна гэсэн үзүүлэлт байдаг.

Тэтгэмж нь төлөгдөөгүй хүүхдийн тоо 9 мянга болж хуримтлагдсан байсан. Хүүхэд болон тухайн хүүхэдтэй үлдсэн асран хамгаалагчийн эрх үүргийг хамгаалах үүднээс Гэр бүлийн тухай хуульд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр тэтгэлгийн сан байгуулна гэсэн зохицуулалт оруулж, 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоог оруулсан.

Гэхдээ гэр бүлийн тухай хуулийг иргэний хуультай нийцүүлэх зорилгоор буцааж татах шийдвэрийг гаргасан. Удахгүй Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран шинэчлэн оруулж ирнэ” гэв.