2021/09/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.64₮
B30
УЛААНБААТАР
15°
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
|
-3°
05:00
S31
-1°
06:00
S29
-2°
07:00
S32
-2°
08:00
S32
-1°
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S30
10°
13:00
S30
12°
14:00
S30
14°
15:00
S26
14°
16:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарчээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг
Архангай аймгийн төв

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 3 ажилтны PCR шинжилгээний хариу эерэг гарч, аймгийн дотоодын халдвар нийт 6 болжээ. 

Тодруулбал Хайрхан сумын 1, Эрдэнэбулган сумын 5 иргэнээс КОВИД-19 вирусийн халдвар батлагдаж, тандалт судалгааны ажил үргэлжилж байгаа тухай тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Өнгөрсөн хоёр сард хот хоорондын хөдөлгөөн нээсэнтэй холбогдуулан батлагдсан тохиолдлын ар гэрт нийслэл дэх голомтын бүсээс иргэд ирснийг тогтоогоод байна. Үүнээс голомтлон, вирусийн нууц үе үргэлжилж хэд хэдэн удаагийн давтан шинжилгээгээр ийнхүү Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудаас халдвар илэрчээ.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлуудын нийт 6,000 орчим хавьтлыг тодорхойлж, ойрын хавьтлын иргэдийг тусгаарлан эмнэлгийн байгууллагаар хэвтэн эмчлүүлсэн болон үйлчлүүлсэн иргэдийн судалгааг гаргаж, хавьтал тодорхойлох ажлыг үргэлжлүүлж байгаа аж.

Өнөөдөр 16:00 цагийн байдлаар ойрын болон дам хавьтлын нийт 700 орчим иргэнд PCR шинжилгээ хийж, хавьтлуудын сорьц цуглуулах ажил шат дараатайгаар үргэлжилсээр байна гэж АОК-оос мэдээллээ.

x