Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Иргэд хоорондоо зай барилгүйгээр төв талбайд жагсав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын төв талбайд иргэд шүүгчдийн ёс зүй, хариуцлагыг чанаржуулахыг шаардан тайван жагсаал хийж байна. Ингэхдээ жагсагчид өөр хоорондоо зай баримтлаагүй байгаа нь цар тахлын энэ үед халдвар тарах эрсдэлийг өндөрсгөж байгаа юм.

Нийслэл хот одоогоор гамшгийн үеийн УЛБАР ШАР түвшинд байна. Энэ үед жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа гэх мэт 14 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар Улсын Онцгой комиссоосс шийдвэрлэсэн.

Цар тахлын үед амны хаалтаа тогтмол зөв зүүх, хүн хоорондын зайгаа баримталж, аль болох олон нийтийн газраар зорчихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа билээ. 

Монгол Улсад COVID-19-ийн дотоодын халдвар сүүлийн хоногт 285-аар нэмэгдсэн. Үүний 267 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 18 нь долоон аймагт батлагдсаныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. 

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг