Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сан байгуулж, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тэднийг урамшуулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:16 2021/03/25

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1169134443528766

“Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав.

2018 оны есдүгээр сард Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бус гуравдугаар Их хурал Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын нийслэл Аддис Абаба хотноо хуралдаж, тус холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг баталжээ.

Энэхүү нэмэлт протоколоор шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шуудангийн сүлжээгээр дамжуулах илгээмжийг чөлөөтэй солилцох баталгааг бүрдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж буй аж.

Одоогоор манай улсад 70 орчим аж ахуйн нэгж шуудангийн үйлчилгээ эрхэлж байгаагаас 44 нь тогтмол  ажилладаг байна. Шуудангийн үйлчилгээнээс өнгөрсөн онд улсын төсөвт 210 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулжээ.

Хэлэлцэх асуудал дууссан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

16:46 2021/03/25

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд УИХ-ын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг үндэслэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, санал боловсруулж, дүнг нэгдсэн чуулганд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулжээ.

16:15 2021/03/25

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хуулийн төслийг харлаа. Хуулийн нэмэлт өөрчлөлт их л ерөнхий зохицуулалттай байна. Олсон хөрөнгөө зарцуулах зохицуулалт нь ч гэсэн ерөнхий юм. Энэ тал дээр нэмж заалт оруулбал ямар вэ?

Хүүхдийн төлөө хийж бүтээе гэж байгаа санал санаачлагууд нь зөв. Хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд тусгай хэрэгцээт хүүхдийн асуудал бий. Мөн алслагдмал бөгөөд орон нутагт байдаг малчин айл өрхийн хүүхдийн хүмүүжил төлөвшил, хөгжлийн асуудал байгаа. Энэ хоёрыг хуулийн төсөлд нэмж тусгах хэрэгтэй. Байшин барилгыг бол улсын төсвөөс шийднэ” гэлээ.

12:53 2021/03/25

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих хүүхдийн төлөө сан байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. 

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн зарцуулалтыг хүүхдэд зориулсан бодит бүтээн байгуулалт, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах гэсэн хоёр чиглэлийг тодорхойлж, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батлах заалтыг тусгасан байна.

Төсөл батлагдсанаар “НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим”-ын хэрэгжилтийг хангах, хүүхдийн хөгжих эрхийн төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, тусламжийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой юм байна. 