Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дотоодын халдварын тохиолдол сүүлийн тав хоногт 1,000 орчмоор нэмэгдэж, 5,000-ыг давлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын хүн амын дунд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол өнөөдөр 5,074 боллоо.

Халдварын тохиолдол ердөө долоо хоногийн өмнө 100 гаруйгаар нэмэгдэж байсан бол энэ сарын 22-ны өдрөөс эхлэн хоногт 200-аар нэмэгдэх болов.

Тодруулбал,

Бид COVID-19-ийн дотооодод бүртгэгдэж буй халдварын тохиолдлыг 500, 500-аар нь багцалж, хэд хоногийн хугацаанд дотоодын халдвар 500 тохиолдлоор нэмэгдсэнийг тооцоолон мэдээлж байгаа билээ.

Ингэхэд, сүүлийн 1,000 орчим тохиолдол ердөө тав хоногийн хугацаанд бүртгэгджээ.

Дотоодын халдвар 500-аар нэмэгдсэн хугацааг тооцож үзвэл,

  • Эхний 500 тохиолдол 40 өдөрт /дотоодын халдвар 500 давсан/
  • Хоёр дахь 500 тохиолдол 27 өдөрт /дотоодын халдвар 1,000 давсан/
  • Гурав дахь 500 тохиолдол  22 өдөрт /дотоодын халдвар 1,500 давсан/
  • Дөрөв дэх 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар 2,000 давсан/
  • Тав дахь 500 тохиолдол 12 өдөрт /дотоодын халдвар 2,500 давсан/
  • Зургаа дахь 500 тохиолдол 8 өдөрт /дотоодын халдвар 3,000 давсан/
  • Долоо дахь 500 тохиолдол 4 өдөрт /дотоодын халдвар 3,500 давсан/
  • Найм дахь 500 тохиолдол 4 өдөрт /дотоодын халдвар 4,000 давсан/,
  • Ес дэх 500 тохиолдол 3 өдөрт / дотоодын халдвар 4,500 давсан/
  • Арав дахь 500 тохиолдол 2 өдөрт /дотоодын халдвар нийт 5,000-ыг давлаа/

Хэрэв 1,000-аар багцалж үзвэл,

  • Эхний 1,000 тохиолдол 67 хоногт,
  • Хоёр дахь 1,000 тохиолдол 34 хоногт,
  • Гурав дахь 1,000 тохиолдол 20 хоногт,
  • Дөрөв дэх 1,000 тохиолдол 8 хоногт,
  • Тав дахь 1,000 тохиолдол 5 хоногийн хугацаанд бүртгэгдсэн байна.
 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 226,427 хүн коронавирусийн вакцины эхний тунг хийлгээд байна.

Гэсэн ч өдөрт бүртгэгдэж буй тохиолдлын тоо ийнхүү нэмэгдсээр байгаагийн улмаас хөнгөн өвчтөнүүдийг гэрээр нь эмчилж эхэлсэн бөгөөд одоогоор 306 иргэнийг гэрт нь тусгаарлан хянаж буй. 

Мөн гэртээ тусгаарлагдсан хөнгөн өвчтөний эмчилгээний зардалд улсаас мөнгө төсөвлөөгүй гэсэн билээ.

Эмнэлгийн орны ачаалал их байгаатай холбоотойгоор Бөхийн өргөөнд 100, Яармаг дахь спортын ордонд 400 ор дэлгэхээр Засгийн газраас шийдвэрлэээд байна.

Иймд хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг уриалъя.

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг ЭНДЭЭС харах боломжтой.

Харин халдварын тархалтын тоон болон бусад мэдээллийн ЭНД дарж үзнэ үү.